Хоёр настай хүүхэд усанд унаж нас баржээ
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 35 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ. Үүнээс хулгай гурав, зам тээврийн осол 9, танхайн хэрэг 11 гарсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт М нэртэй хоёр настай эрэгтэй хүүхэд усанд осолдож нас баржээ. М-ыг Хараа голын гүүрний орчим осолдсон байхыг олсон байна.
Сүүлийн өдрүүдэд бороо их орсноос гол, мөрний усны хэмжээ нэмэгдэж байгаа тул бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ