Төрсөн эцэг нь хүүгээ машинаар дайрчээ
Өчигдөр буюу наймдугаар сарын 19-ны өдөр Булган аймгийн Булган суманд 5 настай Ө гэгч хүүхдийг төрсөн эцэг Г нь "Ниссан" маркийн машинаараа мөргөж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Ц нь машиныхаа хойно зогсч байсан хүүхдээ харалгүй хөдөлгөөн үйлдсэнээс ийм хэрэг болсон байна. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ