Аянга бууснаас хүний амь эрсдээгүй гэв

img

Нийслэлийн хэмжээнд урьд шөнө аянга цахилгаантай ширүүн бороо орсон билээ. Үүний улмаас хүний амь нас эрсдэж, гал гарсан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын  Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнгээс тодрууллаа.

-Урьд шөнийн борооноор хүчтэй аянга буужээ. Үүнээс болж хэр хэмжээний хохирол гарсан бэ?

-Өнгөрөгч шөнө Хан-уул дүүргийн  Зайсангийн орчмоор хүчтэй аянга буусан. Гэхдээ үүнээс болж болж хүний амь нас эрсдэж, ноцтой хохирол учраагүй. Харин Баянзүрх дүүргийн 15-р хорооны цахилгааныг түр хугацаагаар хязгаарласан. Гэхдээ энэ хязгаарлалт аянгаас урьдчилан сэргийлсэн ажил байсан.

-Аянганаас болж хэд хэдэн газар галын дуудлага ирсэн юм биш үү?

- Аянганаас болсон галын дуудлага байгаагүй. Өнгөрөгч шөнө галын дөрвөн дуудлага ирсэн. Эдгээр дуудлагууд аянгатай ямар ч холбоогүй. Иргэд хогоо ачуулахгүй, харьяа дүүрэг, хороо нь хогоо цагт нь ачуулаагүйгээс болж, хог шатсан байсан.

 Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tuya:
BZD-iin 5-r horoo yag ter ued tog tasarsan sh dee. Tegeed ogloo boltol achaalal ikhtei bna geed tog zalgagdaagui dee. Horgogchnii mah suu budaa bolson.ter khotiin ayanga zailuulagch ni ajilladaggui bhaa. Urd ni bas boroo orohod enenees aimaar duu garsan sh dee, BZD-t.Bi l lav mash ih aisan.
2013-08-21
oogi:
vneheer aimaar dugarsan ymar neg yum bolson
2013-08-20
zolboo:
zaisan buur aimar zurag avj bga yum shig bair hurtel dorigson yostoi aimar ter uyd bi yag tsonhnii hajuud utsaaraa oroldood suuj bilee am multes holdson shuu tegehgui bol manai zaisand bdag bolhoor balrah bsan shuu
2013-08-20
123213:
aluurchincaraitai xuur vee,
2013-08-20
enkhee:
aimaar medregdsiishdee 120 myngatad tas nyas geel neleen oiphon buusan gej bodjeesen hol bsiim bna
2013-08-20
аянга:
яагаад юм болгоныг нууц хааж байдаг байна.
2013-08-20