“Time”-ын сэтгүүлч Ассанжийг үхэхийг хүслээ

img

Америкийн долоо хоног тутмын “Time” сэтгүүлийн сурвалжлагч Майкл Грюнвальд өөрийн “Twitter” хуудаснаа “Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг хурдан үхэхийг хүссэн байна.

Тэрээр “Ассанжийг устгах ямар нэгэн юм бичих үеийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн жиргэжээ. Харин жиргээчид түүнийг нэлээд шүүмжилсний эцэст Грюнвальд энэхүү үйлдлээсээ уучлалт гуйсан байна. Сэтгүүлч хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бол бидний үүрэг гэдгийг санах хэрэгтэй хэмээн уучлалт гуйсаныхаа дараа дахин жиргэсэн байна.

“Time” сэтгүүлийн зүгээс сэтгүүлчийнхээ бичсэн зүйлийг түүний хувийн бодол бөгөөд үүнд ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ