Жүжигчин Н.Ялалт их аварга Д.Дагвадоржийг үүрч гүйжээ

img

 “А-Capella” энтертаймент  студээс Соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтран “Амжилтын эзэд” супер шоуг зохион байгуулахаар болоод буй юм. Тус шоунд Мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж үндэсний сур харваа, усан сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харвах зэрэг 12 төрлөөр оролцохоор болсон. Тус шоунд урлаг спортын олон алдартнууд оролцож буй бөгөөд бэлтгэлийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал өрнөжээ.

 Сур харвааны үеэр Их аварга Д.Дагвадорж, жүжигчин Н.Ялалт нар мөрий тавьцгаажээ. Хэн ялагдсан нь өрсөлдөгчөө үүрэхээр мөрий тавьсан байна. Сур харвахдаа чамгүй сайн их аварга мөрийгөө авснаар Н.Ялалтаар үүрүүлээд авчээ. 100 кг хол давсан их аваргыг жүжигчин залуу 20 гаруй метр газар үүрч гүйсэн нь оролцогчидыг ихээхэн хөгжөөгөөд авсан байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
2-UULAA MASH GOE BNA AJIL URAN BUTEELD NI AMJILT HUSIE ERCHUUD EE GJ SAIHAN ULS SHUU
2013-08-22
zocnin:
ENE 3 GAR OORSDOO OOGUI BOLOLTOI BUDUULEG YM HUN YUGAAN HIINE HEND HAMAATAI YM VE IIM AMJILTAND HURCH CHADAGUI DEE ATAARHAD BGAA BOLOLTOI OROVDMOOR YM
2013-08-22
zaan-aas:
Ene setgegdel bichsen 3n shumuuliig bichsen ugtei ni uleekh yy !!!
2013-08-21
Санал:
Жинхэнэ монгол эрийн шинж агуулсан хун хэн бэ? Лав л би биш, бас энэ нохор ч бас биш!!!
2013-08-20
зочин:
уг нь сайхан жинхэнэ монгол эр даанч заримдаа үнэн барьцгүй дээ.
2013-08-20
jhygu:
Архи ууж, авгайгаа зодож байснаас ингэж хөгжилдөж явсан нь хамаагүй дээр дээ Дагвадорж минь.
2013-08-20