Н.Төгсбаяр: Хүүгийн аминд хүрсэн бууны эзэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн
Энэ сарын 17-нд буюу өнгөрөгч бямба гаригт Хэнтий аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсэрт зургаан настай хүүхдүүд сум алдаж, нэгнийгээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тодрууллаа.
6
-Хэнтий аймагт сум алдсан хэрэг гарсан байна. Хэрэгт хэнийг холбогдуулан шалгаж байна вэ?
-Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн зургаан настай хүүхдүүд галт зэвсгээр тоглон, нэг нь нөгөөгийнхөө амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн газарт эрүүгийн үүсгэн шалгаж эхлээд байна.
-Галт зэвсгийг хэрхэн хадгалах тухайг хуулинд юу гэж заасан байдаг вэ?
Монгол Улсын хуулинд галт зэвсгийг хэрхэн хадгалах тухай заасан байдаг. Тухайлбал, Галт зэвсгийн тухай хуулийн 11-р зүйлд зааснаар "Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд, өөрийн оршин суугаа гэр, сууцандаа сумнаас тусад нь хадгална" хэмээн зааж өгсөн байдаг. Тэгэхээр буу хадгалж байсан иргэн галт зэвсгийн тухай хуулийг зөрчсөн нь тодорхой байна. Зургаан настай хүүгийн аминд хүрсэн галт зэвсгийг одоогоор шинжилгээнд өгсөн байгаа. Шинжилгээний дүгнэлт хэд хоногоос гарах байх.
6 Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ