ТӨК-ийг хувь хүн барьцаалах боломжгүй гэв

img

Сүүлийн үед “Жаст” группын захирал асан Ш.Батхүү, “Ноёд” группын захирал Г.Буяндорж  нар төрийн өмчийн хувьцаат компаниудыг барьцаалан зээл авсан гэх асуудлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа.

5

Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатараас тодруулахад “Хуулийн байгууллага тогтоогоогүй байхад энэ талаар ярих боломжгүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлдэг ч юм уу эсвэл албан тушаалын хэрэгтэй холбоотойгоор ийм асуудал үүссэн байж болно. Ер нь бол хуулинд хувь хүн төрийн өмчийг барьцаалж зээл авах боломж байхгүй” хэмээн хариулсан юм. Хэрвээ Ш.Батхүү “Багануур” ХК-иас 2 сая ам.доллар авсан гэж яригдаад байгаа асуудал үнэн болохыг тогтоовол Төрийн өмчийн хорооноос тус компанийн удирдлагуудад арга хэмжээ авна гэлээ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl:
baritsaalsan l bgaa yum daa
2013-08-20