Ким Кардашин, Кени Вест нар охинтойгоо оршуулгад оролцжээ
Телевизийн шоуны од Ким Кардашин, алдарт дуучин Кени Вест нар бяцхан охиныхоо хамт оршуулгад оролцож нэлээдгүй шуугианыг тариад амжжээ. Харин энэ явдлыг олон нийтийн зүгээс буруу алхам хийлээ хэмээн шүүмжилж байна. Энэхүү үйлдлийг сонсоод Кейти Перри “Миний хүүхэд хоёр сартай байсан бол оршуулгын ажилд оролцуулахгүй, гэртээ нуух байсан” гэжээ.
Хосууд хоёр сартай охиныхоо хамт өнгөрөгч амралтын өдрөөр Оклахома мужид Кени Вестийн өвөөгийн оршуулгын ажилд оролцсон аж. Түүний өвөө 98 насандаа таалал төгссөн юм. Анх Кени Вестийг дуучин болоход өвөө нь нөлөөллөсөн гэдэг. Ким Кардашин охиноо оршуулагад авч явснаа өөрийн Твиттер хуудаснаа “Охиноо хэзээ ч өвөөтэйгөө уулзаж чадахгүй гэдэгт бага зэрэг харамссан. Тиймээс бид хоёр удаан ярилцсаны эцэст авч явсан. Хүүхэд маань сайн байж, огт уйлаагүй” гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ