П.Энхмөнх дуудлага худалдаагаар олсон мөнгөө хүүхдүүдэд зориулахаар болжээ
Мал гэхээр нүдээ аньдаг, мах гэхээр инээд алддаг олон хүнийг моринд урвуулж уруу татсан Г.Пунцагбалжир агсны гавьяаг одоо хэр нь уяачид дурсдаг.
Тэгвэл эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж буй хүү П.Энхмөнх өчигдөр өөрийн Их хангай угшлын адуун сүргээсээ хурдан удмын охин даагыг фэйсбүүк болоод твиттер хуудсыг ашиглан дуудлага худалдаагаар заржээ. Энэхүү хурдан удмын даагыг Содномын Наранболд гэдэг хүн гурван сая төгрөгөөр худалдаж авсан байна.
П.Энхмөнх даага зарсан мөнгөөрөө эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч өгөх саналтай байгаагаа өөрийнхөө фэйсбүүк хуудастаа нийтэлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ