Банкуудад ам.доллар л нийлүүлжээ
Гадаад валютын дуудлага худалдаагаар өчигдөр арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах саналыг Төвбанканд ирүүлжээ. Монголбанк энэ удаагийн арилжаагаар зөвхөн банкуудад 20.0 сая ам.доллар худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлсэн байна.
8 дугаар сарын 20-ны өдөр банкууд 25.0 сая ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ