ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа саатуулагджээ
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг энэ сарын 19-ний өдөр баривчилжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Бямбаа нь ХААИС-ийн захирал байх хугацаандаа ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас "Химон констракшин" ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулсан байна. Мөн 20 байрны үнэнд 1,3 тэрбум төгрөг сургуулиас нэмж шилжүүлжээ. Үүнээс 16 байр авсан хэдий ч ойр тойрны цөөн хүмүүст хуваарилан багш ажилтнуудын дургүйцлийг төрүүлжээ.
Тиймээс ХААИС-ийн ректор асан Б.Бямбааг албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө идсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ