Э.Эрдэнэжамъянд холбогдох хэрэг шүүхэд шилжжээ
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн билээ. Түүний захидлын дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлтийг тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлснээр хэрэг мандсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ