Н.Хүрэлбаатарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Хүрэлбаатарын хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж үзээд дахин тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Түүнийг Эрүүл мэндийн сайд байх үедээ тендер будилаантуулж, өөрийн компанийн нэр дээр эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирж зарсан. Мөн хүүгийнх нь гэрээс их хэмжээний буюу хоёр сая 145 мянган юанийг олсон хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ