Хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлнэ

img

  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар амьжиргааны баталгаажих түвшингээс  доогуур орлоготой өрхийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. Есдүгээр сарын 1-ээс өмнө эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн судалгааг гаргаж, хичээлийн хэрэгсэл олгох ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан гүйцэтгэх юм. Хичээлийн шинэ жил, эрдмийн баярыг тохиолдуулан хичээлийн хэрэгсэл авахад зориулж нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 68 сая гаруй төгрөгийг гаргахаар болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ter tuslamj ni nvdee olj ochoosoi Nogoo l horoodiin hesgiin akhlagch. zasag darga nariin hamaatan, tanil talinkhand ochchih vii dee
2013-08-23
smile:
busdiin hvvhdiig alag vzj bga ym shig muuhai ym
2013-08-21
hulan:
owoosh dee engmeersen dee
2013-08-21