“Глобалчлал ба ҮЭ” бага хурал болно

.
Глобалчлагдсан хөдөлмөрийн зах зээл дэх нийгмийн түншлэл, цаашдын хөгжлийн талаар Хөдөлмөрийн Яам, Японы Олон улсын хөдөлмөрийн сан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос илтгэл тавих аж. Харин Хөдөлмөрийн харилцаан дахь глобалчлал, салбарын ҮЭХ-ны тэргүүлэх чиглэлээр Монголын Эрүүл Мэндийн Ажилчдын ҮЭХ, Монголын Эрчим хүч Геологи Уул уурхайн ҮЭХ, Монголын Нэгдмэл ҮЭ-ийн холбооноос тус тус илтгэнэ. Хурлын удаах өдөр оролцогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй болон хөдөлмөрийн хуулийн шинэчлэл сэдвүүдээр 4 салбар хороодод хуваагдан хуралдаан үргэлжилнэ.
.
Бага хуралд Японы Олон улсын хөдөлмөрийн сангийн Төсөл хөтөлбөр хариуцсан газрын дарга Тошиюүки Вакацүки, Олон нийттэй харилцах газрын дарга Тошиюүки Үмэмура, МҮЭХ, аймаг, нийслэл, мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын төлөөлөл, Монгол улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, холбогдох яамд, эздийн холбооны төлөөлөл оролцох юм.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ