Дарья Асламова: Нэртэй сэтгүүлч болохын тулд сексийн шуугиан тарьдаг байсан

img

Оросын хамгийн олон уншигчтай “Комсомольская правда” сонины тусгай сурвалжлагч Дарья Асламовагийн тухай өнгөрсөн долоо хоногт зөвхөн Монголд ч бус Туркт бас шуугижээ. Дарья Туркийн эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Фетхулл Гюлены тухай сурвалжлагад тус улсын нэртэй сэтгүүлч Реха Мухтар дүгнэлт хийн  саналаа хэлснээр шуугиан дэгджээ.

Реха Мухтар Дарьяг тагнуулч шиг санагдсан. Сайхан төрхтэй орос тагнуулч гээд  түүний интернэт дэх  эротик зургуудыг хараад “Үнэн хэрэгтээ энэ эмэгтэй хэн болохыг ойлгохоо байсан” гэжээ.  Харин Дарья,  Мухтарын үгийг эр хүний өнцгөөс харсан байх хэмээн наргисан байна. Түүнтэй Туркийн сэтгүүлч ярилцага хийжээ.

 .

Кюбра Пар-Өнгөрсөн долоо хоногт Туркийн хэвлэл таны тухай нэлээд шуугилаа. Та харсан уу?

-Дарья Асламова: Тийм. Ганц нэг юм харсан. Турк хэл мэдэхгүй учраас тэгтлээ сайн учрыг нь олоогүй.

. Шуугиан ч бус. Та маргаан мэтгэлцээний гол төв байлаа.

– Үнэнээ хэлбэл, би шоконд орсон. Би Фетхулл Гюлений тухай хангалттай мэдээлэлтэй байж том нийтлэл бичсэн. Гэтэл Туркийн хэвлэл Мехмет Барласын хэлсэн хэдхэн үгэнд  ач холбогдол өгсөн байна билээ.

. Нийтлэл юуны тухай байсан юм. Гюлены хөдөлгөөнийг яагаад ингэтлээ сонирхсон юм.

– Фетхулл Гюлен – бол дэлхийн улстөрийн сонирхолтой хүний нэг. АНУ-д 15 жил амьдарч байна. Дэлхийг хэрсэн сүлжээний эзэн. Оросод ч тодорхой нөлөөтэй. Манай лалын шашинтнуудад нөлөөлөх арга зам хайж байна.  АНУ-д амьдарч Турк руугаа очдоггүй нь сонирхол татсан юм.

. Гэхдээ таны Туркт ирсэн нь өөр зорилготой байсан. Гезигийн эргэн тойронд юу болж байгааг сурвалжлахаар?

– Фетхулл Гюлений тухайд та сонирхож байгаа юм биш үү. Би Стамбулд ирж Гезигийн цэцэрлэгт хүрээлэнгийн тухай нийтлэл бичсэн. Хоёр долоо хоногийн дараа Стамбулд эргэж ирэхэд Туркийн нэг сэтгүүлч Гюлены хөдөлгөөнд анализ хийхийг санал болгосон юм. . Энэ сэтгүүлчийг хэн гэдэг юм? – Би нэрийг нь хэлж чадахгүй. Нэрээ нууцлахыг хүссэн юм.

. Мехмет Барлас  Сорос– Гюлентай харьцуулсанд тань  асуудал үүсгэсэн?

– Мехмет Барлас миний харьцуулалтыг яагаад дэмжиж болохгүй гэж.  Энэ хаашаа юм, хориг юм уу. Би ярилцлагын энэ хэсгээ дахиж үзсэн. Товчхондоо би “Бид  Фетхулл Гюленыг Туркийн Сорос гэж болох уу, гэхэд тэр “Тийм, Энэ бол сонирхолтой адилтгал” гэсэн. Үүнээс болоод тэгтлээ шуугиан гарсан юм уу?

. Таны  тухай бичсэн  Рехи Мухтар сэтгүүлчийн нийтлэлийг уншсан уу?

– Уншсан. Зарим Оросын хэвлэлд орчуулж нийтэлсэн байна билээ. Мухтар сэтгүүл зүйн тогоонд 32 жил чанагдсан гэсэн. Би цэргийн сэтгүүлчээр 20 жил ажиллаж байна. Би Афганистанаас Руандад хүртэл ажиллаж байсан.Ямар үндэслэлээр тэр надад миний мэргэжлийг заадаг юм. Үнэхээр инээдтэй байна.

.

-Тэр таны ярилцлагыг тасалсан гэсэн үнэн үү. Та хоёрын хооронд зөрчил үүссэн үү? – Үгүй, үнэндээ тэр бүдүүлэг байгаагүй. Зүгээр л миний асуултаас бултахыг хичээж байсан.  “Та яагаад тэнэг асуулт тавиад байгаа юм. Би үүнд бэлэн биш” гэх зэргээр ярьсан. Бид хоёулаа сэтгүүлч. Юунд бэлтгэхээ мэднэ.

. Таныг агент /тагнуулч/ гэж нэрлэхдээ тэр тагнуулын албаны ажилтан шиг асуулт тавьж байсан гэсэн. – Та нар бүх сэтгүүлчийг тагнуулч гэж ярьж болно. Гэхдээ нотлох хэрэгтэй. Одоо бүр надаас ингэж асууж байна. Та нар ядаж Википедиа орос хэл дээр уншсан бол надаас ингэж асуухгүй, намайг хэн бэ гэдгийг мэдэх байсан.

. Та “Из России с любовью” нэртэй Жеймс Бондын тухай кино үзсэн үү. Та тэр киноны эмэгтэйтэй адил юм.

– Киног санах шиг боллоо. Би Бондын бүсгүй биш. Хэрвээ тэгж харж байгаа бол романтик эрийн мөрөөдөл. Эрчүүд дэргэдээ ийм эмэгтэйтэй байхыг хүсдэг.

.

Та Нагорно-Карабахын асуудлаар армянуудыг дэмжиж байсан. Та Сирийн асуудлыг Туркийн хил дээрээс “мөрдөж” байсан.  Та Стамбулд Гези цэцэрлэгт хүрээлэнгийн талаар сурвалжилсан. Одоо та  Фетхулл Гюлены талаар сонирхож байна. Ингээд бодохоор Туркийн асуудлаарх Оросын тагнуулч шиг санагдахгүй байна уу. – Би тагнуулч уу, үгүй юу гэдэг нотолгоо байхгүй биз дээ_ Миний нийтлэл, ном бий. Энэ дэндүү тэнэг сонсогдож байна. Хэрвээ ингэж төсөөлөхийг хүсч байгаа бол тэдний хэрэг.

. Та яаж сэтгүүл зүйд хөл тавьсан нь сонин байна?

– Би Москвад 16 настай ирсэн. Сэтгүүл зүйгээр суралцсан. Зөвлөлтийн үед Бзежинский, Радован Каражич нарын олон улстөрчөөс ярилцлага авсан.Би цэргийн сэтгүүлчээр ажиллаад таван тусгай ном гаргасан. Секс шуугиантай. Хэсэг хугацааны дараа надад энэ сэдэв уйтгартай санагдсан тул геополитикийн сэдэв сонирхдог болсон.  

. Ярилцлага авч байсан хүнтэйгээ дотны харилцаанд орж байсан гэдэг үнэн үү? – Тийм ээ,тэр үед би 17-18-тай байсан. Одоо би  44-тэй. Нөхөртэй. 18 настай охинтой.Өөр амьдралтай болсон.

. Интернэтэд таны олон эротик зураг байдаг юм билээ. –Миний залуу үеийн зураг үлдсэн. Би хэлсэн шүү дээ. Очсон газраа болсон үйл явдлын зураг авч, ном бичдэг байсан гэж.

Таныг биеэ үнэлдэг байсан гэх юм билээ.  – Үгүй. Хэзээ ч үгүй. Би сэтгүүлч байсан. Үргэлж.  (гайхаж, инээв).

. Цэргийн сэтгүүлч байхдаа армийнхантай орооцолдож байсан гэдэг. Үнэн үү – Карабахын зөрчилдөөний үед би 21 настай байсан. Армяны нэг тосгонд ажиллаж байхад азербайжан цэргүүдэд олзлогдсон.Тэд намайг алахыг хүсч байсан. Би удаан эсэргүүцсэн ч өөр арга байгаагүй. Сексийн хүчирхийлэл байсан.

. Таныг хүчирхийлж байсан гэсэн үг үү?

– Тийм.

. Оросын улстөрчидтэй ч явалддаг гэх юм билээ? 

– Бүх юм  25 жилийн өмнө болсон хэрэг. Би одоо бараг л эмээ болоод байна.

_ Та одоо ч сайхан харагдаж байна. Тэр ч байтугай Реха Мухтар таныг сайхан эмэгтэй гэж бичсэн байсан.

– Энэ тэрний л асуудал. . Хүүхэд байхдаа ичимхий, хичээнгүй байсан гэж, үнэн үү?

– Аль хэдийн болсон явдал. Шударгаар хэлэх юм бол, би жирийн л нэг байдаг охин. Нэрт сэтгүүлч болохын тулд сексийн шуугиан тарьсан. Одоо миний сонирхол огт өөр болсон. Би одоо улстөрийн мэдээ хийж байгаа. Улстөр яг секс шиг сэрэл хөдөлгөдөг. Улстөр хийнэ гэдэг секс хийхтэй адил.

. Залуудаа хийсэн явдалдаа харамсдаг уу?

– Үгүй. Юунд харамсах ёстой гэж?

. Тэгвэл яагаад тийм ч дуртай биш ярьж байгаа юм?

– Одоо хоёр өөр эмэгтэйн түүх яригдаж байна. Нөхөр, хүүхэдгүй үед амьдралыг огт өөрөөр хардаг. Би азтай гэрлэсэн. Нөхөртэйгээ 20 жил амьдарсан.  Охин маань 18-тай. Охин хэрхэн амьдрах нь миний сэтгэлийг зовоож байна.

.

Ээж шигээ эрх чөлөөтэй бүсгүй байх? – Үгүй, надаас огт өөр зан чанартай. Тэр маань цайвар үстэй, сахилга баттай, мэс засалч болохыг хүсдэг. Над шиг амьдрахыг хүсдэггүй.

. Та анх Туркт хэрхэн ирсэн бэ?

– Би жуулчны шугамаар Туркт нэг бус удаа очиж байсан. Ажлын томилолтоор дөрвөн жилийн өмнө очсон. Өнгөрсөн жил Сирийн Хатай дахь дүрвэгсдийн лагерьт очсон.

. Таны нууцаар хийсэн сурвалжлага сонины тэргүүн нүүрэнд гарч байсан. Яаж тийшээ орсон юм?

–Лалын хүүхнүүдийн алчуурыг зүүж Сири-Туркийн хил дээр зогсч байсан сири хүний эхнэр гэж хэлсэн.  Тэгж хэлээд шалгуулахгүй нэвтэрч байсан. Надад тусалсан хүмүүсийг хэлбэл асуудал үүсгэнэ.

. Тантай ярилцаж байсан сири хүмүүс таны зорилгыг мэдэж байсан уу?

– Мэдэж байсан. Оросод амьдардаг сиричүүдээр дамжуулан холбоо тогтоосон.

. Та  Турктэй нягт холбоотой юу?

– Турк бол миний очих ёстой нэг л газар. Би дэлхий даяар явдаг. Сар болгон л өөр газар очдог.

. Танд найз нөхөд бий юу?

– Байхгүй. Зөвхөн мэргэжил нэгтнүүд л бий. Та зургадугаар сард ирэхдээ өөр хэнээс ярилцлага авсан бэ? – Бид  Фехим Таштекин, Алтай Уналтай, Умит Кыванчтай ярилцсан. Мөн нэрээ нууцлахыг хүссэн шинжээчидтэй уулзсан. Харин одоо, яагаад намайг архи уудаг гэж яриад байгааг хэлж өгөх үү

. – Реха Мухтар таныг ярилцлагын үеэр хоёр хундага дарс уусан гэж хэлсэн.

– Би өдөрт хоёр литрийг ч ууж чадна. Энэ асуудал биш!

. Та нэг ярилцлагадаа спиртийн төрлийн ундаагүй ярилцлага авдаггүй гэж хэлсэн байсан. 

– Ярилцлагын үеэр спиртийн төрлийн бага зэрэг  уух нь ярилцагчийг чөлөөтэй илэн далангүй болгодог.

. Туркийг хэрхэн үнэлж байна? – Сүүлийн арван жилд гарсан өөрчлөлт сэтгэл хөдөлгөдөг. Өнгөрсөнтэй харьцуулбал одоо хавьгүй хүчирхэг улс болсон. Тэгээд ч Турк Оростой ойрхон. Орос бүсгүйчүүд турк эртэй ханилж үр хүүхэд гаргаж байна.

 . Турк залуу танд байсан уу?

– Ганцхан! (инээв). Олон жилийн өмнө Анталид танилцсан.  Хэсэг хугацаанд…Тэр надтай гэрлэхийг хүссэн. Гунигтай түүх юм даа.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

русский:
Соси член мой.хочу русскую бабу.Они такые хорошые шлюхи
2013-08-22
ajaa:
ariunaa ene ter shig zadgai yavdaltai nuhur baijdee,huurhii.iim yanhnuudtai suusan ers unendee az od n haridag biz.uruvdultei yum,yadaj ur huuhdeesee ichij amdrah gej utulsun hoinoo zuderch us n tsaih biz
2013-08-22
уншигч:
Угаасаа тагнуулч элит бүсгүй.Монголыг муулсан нийтлэлийг дэмжсэн зарим Монгол уншигчид орос тагнуулчийн урхинд орж дэмжиж л бдаг тэнэг гарууд шүү кк
2013-08-21
Эмэгтэй:
Хаа байсан энэ гадаад эмэгтэй та нарт ямар гэм хийчихсэн болоод ингэж доромжлоод байгаа юм дээ.Ёстой түүний хэлснээр та нар ингэж хэлэх нь та нарын л асуудал байх даа.
2013-08-21
цогтоо:
монголы тоже лижали ее в одном месте когда она была здесь
2013-08-21
Zochin:
Otkuda . Eti russkie . Naleteli na nashu golovu .
2013-08-21
путин:
сучка продажная шлюха вонючая
2013-08-21
гроза:
Быть слишком откровенной и при этом признаться что было там в молодости-это покрайнной мере не дерзость а глупость.
2013-08-21
Huh mongol:
Suka, russkaya!!!! Vdobavok vonuychaya...
2013-08-21
цагаан:
ах, ты дарьяа - дура,алкашка проститутка
2013-08-21