Хичээл эхлэхээс өмнө 8 замын зорчих хэсгийг нээнэ

img

  Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу 8 сарын 31-нээс өмнө дараахь 8 замын зорчих хэсгийг бүрэн нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд  Дунд гол, Үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын араар явах 4.1 км авто зам, Нарны замын баруун хэсэг, Вокзалаас 10-р хорооллын уулзвар хүрэх 1 км авто зам, Зүүн 4 замаас Амгалангийн тролейбусны эцэс хүртэл 4.5 км авто зам  Доржийн гудамж, Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэл 2.8 км замыг нээнэ.   Мөн Сөүлийн гудамж, Гранд Плазагийн уулзвар, БЗД, 26-р хороо, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 0.2 км авто зам, автомашины нүхэн гарц, БГД, 8-р хороо, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 0.5 км зам, ЧД, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамж хүртэлх 1.7 км авто зам /Далан давхраас баруун тийш/-ууд багтаж байна.   Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dogi:
ene bol bolmoor asuudal bn shvv demjij bn
2013-08-21
бушуу туулай:
бушуу туулай борибондоо бабатай болочих бий дээ ялангуяа зүүн 4 замаас зүүн тийших зам нэг л биш ээ гурилдаж байна харин ч нэг, энгийн нүдээр хараад л андашгүй байхад мэргэжлийн хүн үзвэл шууд л нулимах байх даа
2013-08-21