Хьюндайгийнхан ажил хаяжээ

img

Өмнөд Солонгосын машины компанийн ажилчид ажил хаялт хийсэн нь эхний өдөр 39 сая долларын хохирол гарчээ. Хьюндайгийн Үйлдвэрчний эвлэл 45 мянган гишүүнтэй. Тэд энэ сарын 14-өөс инфляфтай холбоотойгоор цалин, шагнал  нэмэгдүүлэх шаардлага удаа дараа  тавиад байсан юм. Дээрх шаардлагад Киа моторс-ийн 30 мянган ажилтан нэмэгдээд байгаа аж.

Ройтер агентлагийн мэдээлснээр Хьюндайгийн ажилчны нэг цагийн хөлс 22 ам.доллартай тэнцдэг аж. Харин Хьюдай компани 2002 оноос хойш хоёр дахин цалин нэмсэн гэж тайлбарлаж байгаа гэнэ.

Компанийн Үйлдвэрчний эвлэл 1987 онд байгуулагдсан. 1991 оноос хойш жил бүр ажил хаялт зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн тус үйлдвэрийн ажил хаялтаас бол компанид тэрбум ам.долларын хохирол учирч байжээ. Үүнээс бол дотоодын зах зээлдээ борлуулалт нь 30, экспорт нь 31 хувь буурч байжээ

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ