Борооны улмаас үр тариа хэнзэлж ургаж болзошгүй байна

.
Сүүлийн үед бороо үргэлжлэн орсноос үр тариа хэнзэлж ургах байдал ажиглагдаж байгаа. Намрын эртийн хүйтрэл хяруу унах давтамж 8-р сарын сүүлчээр тохиолддог. Иймд талбайг захлах, зурваслаж салхи оруулж болцыг түргэтгэх, утаа май тавьж хяруунаас хамгаалах бэлтгэлийг хангах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгааг ГТБХЗГ-ын мэргэжилтнүүд хэлж байв. Улсын ургацын комиссыг энэ сарын 26-нд хуралдуулж ургацын балансыг танилцуулахаар болжээ. Тус комиссоор ургац хураалтын ажлыг богино хугацаанд эрчимтэй зохион байгуулах, тээвэр, шатахуун, зам засвар, хүн хүч, сэлбэг хэрэгслэл, ургац хүлээн авах зэрэг чухал ажлуудын талаар хэлэлцүүлэх юм байна.
.
Ургац хураалтын бэлтгэл ажлын тухайд буудайн ургацыг хүлээн авах элеватор, агуулахууд ариутгал, засварын ажлыг хийж дуусч байгааг ГТБХЗГ-аас мэдэгдлээ. Мөн энэ жилийн ургац хураалтад нийт 1100 гаруй үр тариа хураах комбайн, 570 гаруй жатка, 220 гаруй үтрэм, 670 гаруй үтрэмийн техник, 120 гаруй төмсний ухагч, төмс хураах комбайн ажиллах аж. Одоогоор техникийн бэлэн байдал 85 хувьтай байгаа аж.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ