С.Жобсын хөшөөнд 50 мянган ам.доллар цуглуулна
“Apple” компанийг үндэслэн байгуулагчийн нэг Стив Жобсийн хөшөөг бариулахын тулд 50 мянган ам.доллар цуглуулахаар түүний шүтэн бишрэгчид төлөвлөжээ. Хөшөөг Сан-Францискогийн далайн нэгэн тохойд сүндэрлүүлнэ. Хөшөө Эрх чөлөөнийхөөс өндөр буюу сууринаас толгой хүртэл 46 метр байх гэнэ. Мөнгө хандивлагчид 100 долларын төлөө түүний намтрын ном, 25 долларын төлөө Жобсын жаазтай гэрэл зураг гэх мэтийг бэлгэнд авна. Стив Жобс авьяаслаг IT инженер 2011 оны аравдугаар сарын 5-нд 56 настай хорвоог орхисон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ