Увсынхан сурагчийн цүнх үйлдвэрлэдэг болжээ
Увс аймгийн Улаангом суманд оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн учиг” ТББ сурагчийн цүнх үйлдвэрлэж эхэлжээ. Тэдний цүнхнүүдээ өчигдрөөс аймгийн зах дээр борлуулагдаж эхэлсэн бөгөөд хугарч нугардаггүй, нордоггүй, өнгө үзэмж сайтай материалаар оёсон онцлогтой аж. Одоогоор 200 гаруй цүнх үйлдвэрлэсэн нь борлуулалт сайтай, хөдөө сумдаас ч захиалга ирж байгаа аж. Үнэ ханшийн хувьд 1-8 ангийн сурагчдын цүнх 15 мянга, ахлах ангийнхны хувьд 20 мянган төгрөгийн үнэтэй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ