“Залуус лиг-2013” эхэллээ
Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Залуус лиг-2013” сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.
Энэхүү тэмцээнийг Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагад ажилладаг залуучуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын туршлага солилцох, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж байгаа аж.
ХАХНХЯ, Монголын залуучуудын холбоо, Монголын скаутын холбоо, Сонсголын бэрхшээлтэй залуучуудын холбоо зэрэг 15 баг тамирчид оролцож авхаалж самбаагаа сорин шилдэгээ тодруулахаар өрсөлдөж байна.
Б.Будхүү
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ