Ерөнхий сайд Японд айлчилна

img

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад ирэх  сарын 11-14-нд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийх юм байна.

Мөн Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны удирдлага  болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Токиод байх хугацаандаа Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийх аж.

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Зөв зөв Японтой сайн нөхөрлөх хэрэгтэй. Сурах юм их бий шүү.
2013-08-22
атомын:
атомын цахилгаан станц нь цацрагтай ус алдаад байгаа гэсэн шүү сайн судлаад ирээрэй чиний дэмжээд байгаа атомын станц хэр найдвартайг нүдээрээ үзээрэй
2013-08-22