Амьжиргааны түвшин доогуур бол шинэ дүрэм хувцасыг үнэгүй олгоно
Засгийн газраас энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдыг дүрэмт хувцас өмсүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу энэ жил ЕБС-ын 73 хувь буюу 373387 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх юм байна. Эдгээрээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231595 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө.
Улсын хэмжээнд нийт 728336 ширхэг хувцас (пиджак, өмд, хүрэм, срочкон цамц, ноосон майк, ноосон цамц, зангиа) нийлүүлэгдэнэ.
Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийн үнийн харьцуулалт
(НӨТ тооцсон үнэ)
Загварын төрөл |
Бага анги |
Дунд анги |
Ахлах анги |
||||
эмэгтэй |
эрэгтэй |
эмэгтэй |
эрэгтэй |
эмэгтэй |
эрэгтэй |
||
Өнгөрсөн оны үнэ (дотоодын үйлдвэрийн) |
31000 |
42000 |
65000 |
70000 |
80000 |
85000 |
|
Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдэл |
41030 |
62856 |
76105 |
78991 |
98657 |
108905 |
|
Үнийн зөрүү |
төгрөгөөр |
10030 |
20856 |
11105 |
8991 |
18657 |
23905 |
хувиар |
32.3 |
49.6 |
17.0 |
12.8 |
23.3 |
28.1 |
Бага ангийн 1,2,3 дугаар ангийн 111000 сурагчийн дүрэмт хувцсыг наймдугаар сарын 30 гэхэд, бага ангийн 4, 5 дугаар ангийн 78890 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 15 гэхэд, дунд ангийн 126572 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 30 гэхэд, ахлах ангийн 56925 сурагчийн дүрэмт хувцсыг аравдугаар сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарьтайгаар ажиллаж байгаа аж.
Энэ сарын 14-ны байдлаар дүрэмт хувцасны нийт шаардлагатай 905 мянган метр даавууны 46.5 хувь болох 421 мянган метр даавуу оёдолд шилжсэн, мөн бага ангийн 50000 дүрэмт хувцсыг үйлдвэрлээд байна.
Шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд давхцуулахгүйгээр тооцвол үндэсний 119 үйлдвэрлэгчид ажиллаж байна. Үүнээс хоньний ноос самнахад 8, утас ээрхэд 6, даавуу үйлдвэрлэхэд 2, оёмол хувцас үйлдвэрлэхэд 67, сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд 36 үндэсний үйлдвэрлэгчид ажиллаж байна. Эдгээр 119 үндэсний үйлдвэрлэгчийн 39,4 хувь болон 47 үйлдвэрлэгч нь хөдөө орон нутгийн оёдлын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд байна.
Шинэ дүрэмт хувцасны үнийг өнгөрсөн оны дүрэмт хувцасны ижил төрлийн хувцасны үнэтэй харьцуулахад 10-24 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Мөн сурагчдын шинэ дүрэмт хувцсыг авах боломжгүй айл өрхүүдийн судалгааг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран хийж эхэлсэн гэнэ. Гэхдээ үнэгүй олгох сургаар боломжтой айлууд ч үүнд хамрагдах гэж төрийн ажилд чирэгдэл учруулахгүй байхыг салбарын сайд сануулсан юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ