Эм ханган нийлүүлэх салбарынханы хөдөлмөрийг үнэлэв

img

Эм ханган нийлүүлэх, эм зүйн салбарт амжилттай ажиллаж буй зарим хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал гардуулан өглөө.

“Мөнхийн тун” ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэгийг салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор, тус байгууллагын нягтлан бодогч Ц.Санжаасүрэн болон “Мөнхийн тун” ХХК-ийн Дархан салбарын эм найруулагч Т.Дашзэвэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”- аар тус тус шагнажээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст хандаж, “Төр засагт хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилтыг хүсэн ерөөе. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаа хангасан эм, эмнэлэгийн хэрэгслээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагуудад үйлчилж байдагт туйлын талархалтай ханддаг гэдгээ илэрхийлье ” хэмээлээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эзнээ олсон бол баяр хүргэмээр
2013-08-22
Зочин:
Хуурамч эм оруулж ирдэг байсан компаний удирдлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч шагнаж, эрүүл мэндийн яамны сайд нь шагнадаг цаг үе ирж дээ. 1-р эмнэлэгт олон жил, японы эм гэж хятадад үйлдвэрлэсэн хуурамч эм шахдаг байсан хэрэг юу болсон бэ..
2013-08-22