
Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 91, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, говийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ