Башар Ассадыг Каддафигийн хувь тавилан хүлээж байна

img

Туркийн ерөнхий сайд Ресеп Таип Эрдоган Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг нэн даруй огцорч сөрөг хүчнийхэндээ буулт хийхгүй бол Ливийн удирдагч Муаммар Каддафитай адил хувь заяа хүлээж байна хэмээн ярьсан тухай BBC агентлаг уламжилжээ. Түүний Башар Ассадын тухай ярьсан үгс өрнөдийн хэвлэлүүдэд шуугиан дэгдээж байна. Таип Эрдоган өөрийн намын улстөрчдөд ийнхүү ярихдаа нэг их удахгүй Башар Ассад Муаммар Каддафигийн нэгэн адил болох ба түүнийг хамгаалж буй гадны хөлсний цэргүүд тэмцэгчдийн эсрэг юу ч хийж чадахгүй, тэгээд ч хөлсний цэргүүд бол хөлснийх л байдаг гэдгийг онцолсон байна. Түүний бодлоор бол Сирийн ерөнхийлөгчийн байдал хүндхэн байгаа бололтой. Сирийн чөлөөт арми хэмээх армийн анги нэгтгэлүүд энэ оны долдугаар сард Башар Ассадаас урваж сөрөг хүчнийхний талд орсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийслэл Дамаск руу довтолж эхэлсэн юм. Улмаар энэ тулаанаар Сирийн иргэний дайн эхэллээ хэмээн ажиглагчид тэмдэглэж байлаа. Одоог хүртэл Сирийн зүүн хойд хэсэг болон нийслэл Дамаскийн ойролцоо засгийн газрын цэргүүд болон босогчдоор дэмжүүлсэн Сирийн чөлөөт армийнхан тулалдаж байна. Зарим шинжээчдийн мэдээлж буйгаар Сирийн чөлөөт армид Туркийн эрх баригчид нууцаар зэвсэг нийлүүлж буй тухай онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ