Цэрэг Брэдлид 35 жил өгчээ
Америкийн армийн цэрэг Брэдли Мэннин нууцын зэрэглэлтэй материал Викиликс сайтад өгснийхөө төлөө 35 жил хоригдох ял авлаа. Түүнийг зургадугаар сард Мэрилэнд мужийн шүүх тагнуул хийсэн зэрэг 20 зүйл ангиар ялласан юм. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр АНУ-ын эсрэг хор хөнөөлтэй зүйл хийсэндээ уучлал гуйгаад байв.
Прокурорууд түүнд 60 жил өгөхийг шаардсан бол Wikileaks энэ шүүх ажиллагааг “стратегийн ноцтой ялалт” гэж нэрлэж байна. Брэдли улсын нууцын зэрэглэлтэй материалуудыг Викиликсийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанжид дамжуулан өгч байсан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ