Хөрөнгө оруулалт ба татварын эрх зүй сэдвээр ярилцана

img

Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр  10.00-13.00 цагт Хөрөнгө оруулалт ба татварын эрх зүй сэдэвт уулзалт ярилцлага болно. Тус уулзалт, ярилцлагад доктор ноён Илан Бэншалом /илтгэгчээр/, Монголын бизнесийн байгууллагын төлөөлөл, Эдийн засаг-эрх зүйн судлаач, шинжээч нар, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын төлөөлөл оролцоно.

Доктор ноён Бэншалом нь 2003 онд Хэбрьюгийн их сургууль болон Лондонгийн их сургуулийн хуулийн тэнхмийг төгссөн. 2007 онд АНУ-ын Иелийн хуулийн сургуульд докторын зэрэг хамгаалж, 2009 оноос Иерусалим дахь Xэбрьюгийн их сургуулийн хуулийн тэнхимд профессороор ажиллаж байна. Тэрээр олон улсын татварын тогтолцоо болон татварын бодлогын асуудлыг голлон судалдаг эрх зүйч, эрдэмтэн хүн аж.

Монголд айлчилж байгаа энэ үеэрээ олон улсын татварын орчны талаархи өөрийн судалгаа, эрдмийн ажил дээрээ үндэслэн сонирхолтой илтгэл тавьж, Монголын улсын холбогдох байгууллагуудын төлөөлөгчидтэй чөлөөт ярилцлага хийх зорилготой ирсэн байна. Татварын хуулийн шинэтгэлийн босгон дээр байгаа монголчуудын хувьд цаг үеэ олсон анхаарал татахуйц уулзалт болно гэдэгт зохион байгуулагчид итгэж  байгаа аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ