Хосни Мубаракийг суллалаа
Энэ сарын 22-ны шөнө Египетийн ерөнхий сайд Хазем аль-Баблауи, цэргийн комендант нар барьцааны Хосни Мубаракийг мөнгөөр суллаж гэрийн хорионд оруулах тушаал өгчээ. Мубарак хоёр хоног чөлөөтэй байх бөгөөд дараа нь гэрийн хорионд шилжих гэнэ.
Al Arabia жиргээнд дээрх мэдээллийг цацахдаа ямар хэмжээний мөнгөөр сулласныг бичээгүй байна. Харин Al Hayat экс ерөнхийлөгч хамгаалалтын дор цэргийн “Маади” төвд хэвтсэн гэжээ.
Египетэд онц байдал тогтоогоод байгаа тул Мубарак эх орноосоо гарч явах ямар ч боломжгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ