Боловсролын салбарын бүтээн байгуулалт

.
Нийт баригдаж байгаа барилга
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хэмжээнд 2013 онд нийт 289 барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнд:
- 40164 суудалтай сургуулийн 87 барилга,
- 11155 ортой цэцэрлэгийн 107 барилга,
- 3710 ортой дотуур байрны 34 барилга,
- спорт заалны 31 барилга,
- их дээд сургуулийн 8 барилга,
- орон нутгийн Боловсролын газрын 2 барилга,
- шинжлэх ухааны байгууллагын 9,
- бусад төрлийн 11 барилга байна.
.
Бага, дунд боловсролын барилга
2013 онд 16308 хүүхдийн хүчин чадалтай 35 сургуулийн, 3300 хүүхдийн хүчин чадалтай 31 цэцэрлэгийн, 1210 ортой 12 дотуур байрны, 15 спорт заалны нийт 93 барилга ашиглалтад орно.
Барилга |
Нийт тоо |
Үүнээс |
|||||||
Одоо ашиглалтад ороод байгаа |
Үүнээс Улаанбаатарт |
9 сард ашиглалтад орох |
Үүнээс Улаанбаатарт |
2013 онд багтаж ашиглалтад орох |
Үүнээс Улаанбаатарт |
2014 онд үргэлжлэн баригдаж ашиглалтад орох |
Үүнээс Улаанбаатарт |
||
Цэцэрлэг |
107 |
4 |
1 |
7 |
22 |
1 |
52 |
30 |
|
Сургууль |
87 |
10 |
2 |
5 |
2 |
20 |
4 |
74 |
5 |
Дотуур байр |
34 |
2 |
10 |
22 |
1 |
||||
Спорт заал |
31 |
4 |
3 |
8 |
1 |
16 |
3 |
||
Бүгд |
259 |
20 |
3 |
15 |
2 |
60 |
6 |
164 |
39 |
.
Ашиглалтад орсон барилга
Одоогийн байдлаар 375 ор бүхий 4 цэцэрлэг, 3620 суудал бүхий 10 сургууль, 225 ор бүхий 2 дотуур байр, 4 спорт заалны нийт 20 барилга ашиглалтад орсон. Үүнээс Улаанбаатар хотод 75 ор бүхий 1 цэцэрлэг, 1280 суудал бүхий 2 сургуулийн барилга ашиглалтад ороод байна.
.
2013 оны 9 дүгээр сард ашиглалтад орох барилга
Энэ 9 сард 650 ор бүхий 7 цэцэрлэгийн, 2280 суудал бүхий 5 сургуулийн, 3 спорт заалны нийт 15 барилга ашиглалтад орно.
.
2013 онд багтаж ашиглалтад орох барилга
Ондоо багтаж 10408 суудал бүхий 20 сургуулийн, 2275 ор бүхий 22 цэцэрлэгийн, 985 ор бүхий 10 дотуур байр, 8 спорт заалны 57 барилга ашиглалтад орно. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 65% -тай байна.
.
2013 оноос 2014 онд үргэлжлэн баригдаж ашиглалтад орох барилга
Мөн 25296 суудал бүхий 52 сургууль, 7855 ор бүхий 74 цэцэрлэг, 2500 ор бүхий 22 дотуур байр, 16 спорт заалны нийт 164 барилгын барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд эдгээр барилгууд 2014 онд ашиглалтад орно.
.
Улаанбаатарт 2013 онд нэмэгдэх хүчин чадал
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 75 хүүхдийн хүчин чадалтай 1 цэцэрлэг ашиглалтад орсон. Мөн 100 хүүхдийн 1 цэцэрлэг 11 сард ашиглалтад орно.
Мөн Улаанбаатар хотод 1280 хүүхдийн хүчин чадалтай 2 сургууль ашилалтад орсон, 9 сард 1280 хүүхдийн хүчин чадалтай 2 сургуулийн өргөтгөл, ондоо багтаж 2880 хүүхдийн хүчин чадалтай 4 сургууль, 1 спорт заалны барилга ашиглалтад орно.
Түүнчлэн 5 сургууль /4800 суудал/, 30 цэцэрлэг /4420 ор/, 1 дотуур байр /150 ор/, 3 спорт заалны барилга баригдаж байгаа бөгөөд эдгээр барилгууд 2014 онд ашиглалтад орно.
.
Дээд боловсролын барилга
Дээд боловсролын салбарт Архангай аймаг дахь Багшийн коллеж, Говь-Алтай аймаг дахь ЭМШУИС-ийн харьяа Ангаах ухааны коллеж, Дархан-Уул аймаг дахь ЭМШУИС-ийн харьяа сургуулийн барилга, Улаанбаатар хотод 1000 оюутны байр, ЭМШУИС-ийн 2-р байр, ХААИС-ийн хичээлийн 2-р байр, Багануур дүүрэгт их сургуулийн хотхоны дэд бүтэц гэсэн 8 барилга байгууламж баригдаж байна.
.
Шинжлэх ухааны барилга
Шинжлэх ухааны салбарт Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ аймгуудад газар хөдлөлтийг бүртгэх станцын барилга, Улаанбаатар хотод Мал эмнэлгийн хүрээлэн, Эрдэс баялаг, эрчим хүчний судалгааны төв, Биологийн идэвхтэй бэлдмэлийн үйлдвэрлэл, туршилтын цэх, Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спортын танхимын цогцолбор, Сансар судлалын музейн планетарийн барилга, Сансар судлалын музейн дэлгэц суурилуулах гэсэн 9 барилгын ажил явагдаж байна.
Эдгээрээс Архангай аймаг дахь Багшийн коллеж, Дархан-Уул аймаг дахь ЭМШУИС-ийн харьяа сургуулийн барилга, Улаанбаатар дахь Сансар судлалын музейн планетарийн болон Сэлэнгэ аймаг дахь Газар хөдлөлтийг бүртгэх станцын барилга тус тус ашиглалтад ороод байна.
.
Барилга засварын ажил
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2013 онд 14,7 тэрбум төгрөгөөр боловсролын 176 их засварын ажил, шинжлэх ухааны 5 их засварын ажлыг хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 85 сургууль, 66 цэцэрлэг, 18 дотуур байр, 6 спорт заал, бусад 6 нийт 181 барилгад их засвар хийж байна.
Улсын хэмжээнд засварын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Улаанбаатар хотод 2013 онд 31 сургууль, 22 цэцэрлэгийн их засварын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Засварын ажлууд 2013 оны 8 дугаар сарын 25-нд дуусахаар гэрээ хийгдсэн болно.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ