Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудыг саатуулжээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал А.Шоовдорыг авлигын хэргээр энэ сарын 19-ний өдөр баривчлан хорьжээ. Түүнийг Дархан-Уул аймгийн Дархан сумын IV багийн нутаг дэвсгэрт орших хорих 445 дугаар ангид саатуулаад байгаа юм байна. Мөн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Б.Баатаржав, технологийн бодлого эрхэлсэн захирал Д.Валяхүү нарын өрөөг битүүмилсэн байна. Энэ хэрэгт холбоотойгоор 10 гаруй хүнийг шалгаж байгаа талаар ч яригдаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ