С.Одонтуяа гишүүн давхар иргэншлийг хуульчлана гэв үү

img

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын нийгэм нэг хэцүү асуудалтай тулгарчээ. Энэ нь 1980-аад онд анагаах ухаанд авиа долгион ашиглан ургийн хүйсийг тодорхойлдог болсноор тус улсад охидыг төрөхөөс нь өмнө үйл олноор үр хөндөн хөнөөснөөс үүдэлтэй ажээ. Энэ аймшигт үзэгдлийн шалтгаан нь күнзийн ёсонд суурилсан солонгос ёс заншилд байв. Солонгосын нийгэмд эр хүнийг эм хүнээс дээгүүрт тавих тул гэр бүлүүд хөвгүүнтэй байхыг илүүд үзсэн ажээ.

 .

Дээрх явдлаас үүдэн Өмнөд Солонгост хүн амын хүйсийн тэнцвэр алдагдсан ба гэрлэх насны эрчүүдийн тоо эмэгтэйгээсээ хавьгүй давж, олон тооны эрчүүд эхнэр авч чадахгүйд хүрчээ. 2009 оны мэдээгээр Өмнөд Солонгос 600 мянга орчим илүүдэл эрчүүдтэй байв. Нийгмийн энэ асуудал тус улсын өнөөгийн төр засгийн толгойны өвчин болж буй. Гэхдээ тус улсын төр ба иргэдийн зүгээс гарц эрэлхийлж, нэгэн бодлого явуулж эхэлсэн нь зуучлалаар дамжуулан харь орноос “бэр импортлох” юм.

 .

Өмнөд Солонгосын бэрийн импорт ихэвчлэн Азийн ядуу орнууд, түүний дотор Хятад, Вьетнам, Кампучи, Филиппин, Балба, Монголд илүүтэй чиглэжээ. Гэвч бэрийн импорт нь сүүлийн үед хүний эрхийн төлөө байгууллагуудын дургүйцлийг ихээр төрүүлэх болсон юм. Тухайлбал, зөвхөн нэг жилийн дотор Өмнөд Солонгос Вьетнамаас 40 мянган эмэгтэйг бэр болгон импортолсон нь тэдний гайхаш, зэвүүцэл аль алиныг нь төрүүлэхээр үйл явдал байв (http://batbayar.niitlelch.mn/content/3332.shtml).

 .

Хамгийн харамсалтай нь харийн бэр импортолж буй арга зам боолын худалдаатай нэн төстэй болж буй ажээ. Бэрийн импортод зориулсан гэрлэлтийн гэрээг “Shuud.mn” сайт 2010 онд Монголд анх олон нийтэд дэлгэн харуулсан нь хүмүүсийг цочирдуулсан юм. Учир нь энэ бол эхнэрээ хүүхэд гаргах эсэхийг нөхөр нь шийднэ гэх мэтээр хүнийг өмч мэт үзсэн гэрээ байв. Нийтлэлч Б.Батбаярын бичсэнээр солонгос эрчүүд ийм гэрээний төлөө ердөө 10 сая вон зуучлагчид төлдөг ажээ (http://batbayar.niitlelch.mn/content/3332.shtml).

 .

Өмнөд Солонгосын бэрийн импорт нь хүний наймааны шинжтэй, дэндүү харгис зүйл болсон, ялангуяа импортын бэрүүд тэнд очоод эрхээ бүдүүлгээр зөрчүүлж, амь насаа ч алдах тохиолдол гарах болсон юм. Үүнээс үүдэн улс орнуудын төр засаг энэ явдлын эсрэг тууштай арга хэмжээнүүд авч эхэлсэн байна. Тухайлбал, Кампучи улсын засгийн газар Өмнөд Солонгосын иргэдтэй дээрх замаар гэр бүл болохыг албан ёсоор хориглож, өөрийн иргэдийг бусармаг явдлаас хамгаалжээ.

 .

Харин Монголын улсын хувьд байдал эсэргээр байна. Тус улсын төр засаг өөрийн иргэдийг хамгаалж энэ муухай явдалтай тэмцэх бус, харин гадаад улсын эрх ашигт илүү санаа тавьж, үүнд нь хамтран ажиллах болжээ. Гэхдээ тэд үүнийг “глобалчлагдсан гэр бүл”, “олон улсын гэр бүл”, “гадаад дахь иргэдийн эрх” гэх гоё нэр томьёо хэрэглэн яах ч аргагүй зүйл мэтээр тайлбар өгч байна.

 .

Тухайлбал, Өмнөд Солонгост суух Монголын өнөөгийн элчин сайд нь солонгос иргэдтэй монгол эмэгтэйчүүд олноор гэрлэж буй нь глобалчлагдсан ертөнцөд байх ёстой зүйл гэж энэ зун Ийгл телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн, одоогоос хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосоос Монголд суух элчин сайд Жон Ил гэгч монгол эмэгтэйчүүд солонгос эртэй гэр бүл болбол сайхан амьдрана гэж тус телевизэд өгсөн ярилцлагадаа уриалж байв.

 .

Гэтэл одоо Монголын эрх баригчид өөрийн иргэдийг харьд бэр болгон илгээх, гадаад иргэнтэй гэр бүл болоход улам таатай нөхцөл бий болгоход тустай хуулийн нэмэлт өөрчлөлт батлахаар зэхэж байна!!!

 .

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа Өмнөд Солонгост айлчлал хийж, тус улсын нийгмийн халамжийн холбогдох байгууллагатай уулзалт хийх үеэр “давхар иргэншил”-тэй холбоотойгоор Монгол Улсын хуулиуд, ялангуяа гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулах томоохон амлалт авснаа албан ёсоор зарлалаа (http://news.gogo.mn/r/127256). Өмнөд Солонгосын холбогдох албаныхантай зэрэгцэн сууж байгаад өгсөн түүний амлалт нь хүүхдүүддээ Монгол улсын давхар иргэншил авахыг хүссэн мөнөөх харийн монгол бэрүүдийн “хүсэлт” гэж тайлбарлажээ.

 .

Өөрийн улсад бус, харь улсад очиж хүсэлт сонсож, амлалт үүрэг авсан нь УИХ-ын гишүүн болсоноос хойшхи түүний хамгийн том ажил хэрэг ч болж магадгүй юм. Нөгөө талаар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа давхар иргэншлийн асуудлыг “хамгийн том бэр импортлогч” орны холбогдох байгууллагынхантай уулзан гарган тавьж буй нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байжээ.

 .

Давхар иргэншил нь цөөн хүнтэй, буурай хэрнээ хээл хахуульд улам идэгдэн гадны нөлөөнд автаж буй Монголын хувьд тун ярвигтай, эмзэг асуудал байсан юм. Үүний зэрэгцээ, Үндэсний аюулгүй байдлын баримт бичигт нь Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрөхгүй гэж заасан ажээ. Гэтэл нэр бүхий эрх мэдэлтнүүд давхар иргэншилтэй болох, үүнд нийцүүлж хууль өөрчлөх асуудлыг ойрын жилүүдэд хүчтэй тавих болжээ. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилигийн тайлбарласнаар давхар иргэншилтэй болох цаг аль хэдийн болсон гэнэ.

 .

Улмаар асуудал хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тавигджээ. Энэ нь мөн л Өмнөд Солонгосын иргэн толгойлдог байгууллагын санаачлагаар тавигдсан байна. 2011 оны 5 сард Монгол дахь Өмнөд Солонгосын Улаанбаатар дээд сургууль (хожим Улаанбаатарын их сургууль болсон)-ийн санаачлагаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Монгол гэр бүл, асуудал-шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулжээ (president.mn: 2011-05-12).

 .

Монголын нийгмийн цөм болсон монгол гэр бүлийн асуудлаар солонгос эзэнтэй сургууль санаачлан зохион байгуулсан дээрх хуралд гэр бүлийн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан байна. Тус хурлаар гадаад иргэдтэй гэр бүл үүсгэхэд аль болох таатай нөхцөл бий болгох талаар ч хэлэлцсэн ба гадаад иргэдтэй гэр бүл болох, давхар иргэншилд төр нааштай хандахыг удаа дараа хэвлэлээр уриалж буй тус их сургуулийн багш Т.Намжил нарын илтгэл хуралд ач холбогдолтой байв.

 .

Ийнхүү удахгүй ирэх намар УИХ монгол гэр бүл, гадаад иргэнтэй гэрлэх таатай нөхцөл, үндэсний аюулгүй байдал ба давхар иргэншилтэй холбоотойгоор нэр бүхий хуулиудад өөрчлөлт оруулах гэж байна. Гэвч энэ бол Монголын эрх баригчид өөрийн улсад өөрийн иргэдийн үгийг сонсож бус, харин гадаад улсад, гадаад эзэнтэй байгуулагуудын санаачлагаар, гадаадад очиж үүрэг амлалт авсны үр дүн юм. Эдгээр аюултай өөрчлөлт батлагдвал солонгос төдийгүй бусад орны иргэд, ялангуяа Монголд олноор сууршиж буй хятад иргэдтэй гэр бүл болоход ч таатай нөхцөл үүсэх боломжтой юм. Энэ нь Монголын иргэд, үндэсний аюулгүй байдлыг золиослон гадаад улсын хүн ам зүйн тулгамдсан асуудлыг шийдэх төдийгүй эрх баригчид нь гадаад улсын нөлөөнд улам бүр автаж буйг харуулах болно.

 .

Монголд жендэр, эмэгтэйчүүдийн эрх ярьж сурталчилж УИХ-д сонгогддог гишүүд, гадаадаас санхүүжилт авдаг олон тооны хүмүүс, байгууллагууд бий. Гэвч тэд үнэхээр Монгол орондоо, монгол эмэгтэйчүүддээ санаа зовдог гэж үү? Нэг жил хүрэхгүй хугацаанд хоёр ч монгол эмэгтэй зочид буудлын цонхоор унаж, сэжигтэйгаар амиа алдлаа. Энэ хэрэг хятад, солонгос иргэдтэй холбоотой ба харамсалтай нь хохирогчид өөрсдөө буруутан болж магадгүй байгаа ажээ. Харин монгол эмэгтэйчүүд нь эх орондоо ийм хэрцгийлэлд өртөж байх үед нөгөө айхтар жендэр, эмэгтэйчүүдийн эрх яригчид дуугараагүй юм даа.

 .

Ч.Номун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

одноо:
Дэлхийн олон сая хүн амтай өндөр хөгжилтэй ихэнх орон давхар иргэншил зөвшөөрдөг байхад манай монгол хэдхэн сая хүн амтай байж өөрийн цөөхөн иргэдийг заавал иргэншлээс нь татгалзуулж байж өөр ирэншил олгох нь буруу гэж бодож байна.Үндсэн монгол хүн давар иргэншил авач болохоор хуульчилах нь зөв гэж бодож байна.Харин гадаадын бусад орны иргэн монгол иргэн болохо маш өндөр залгууртай байх хэрэгтнй.Хятад хүнийг бол иргэн болохыг хоргилсон ч яадгын.Манай монголчууд аймар явцуу бодолтой.Голбалилсан нийгэмд амьдарч байгаагаа мэдэрмээр юмаа.
2013-08-28
Бата:
Мэддэг юмаа ярьдаа. Наана чинь улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал. Нэг хүүхэн шийддэг юм биш за юу...
2013-08-26
зочин:
давхар иргэншилийн асуудалыг нэг л талаас үзэх хэрэгтэй. Энэ нь 1-т төрийн өндөр алба хашиж байгаа Монгол улсын иргэнд хаалттай байх, 2-т зөвхөн Монгол улсын иргэн гадаадын давхар иргэншил авахаар зохицуулах хэрэгтэй. Тэрнээс гадаадын ялангуяа азийн болон хар арьст иргэдийг Монголын давхар иргэншил олгохыг хориглох хэрэгтэй
2013-08-23
hyatad:
ODONTUYAG HYATADIIN ERLIIZ GEJ MEDEH HUNEES IN SONSSON. ZAAVAL TELEE HURGA SHIG 2 ULSIIN HOOROND GUIH HEREG YU BNA.
2013-08-23
Бүү өмөөр:
Америк, англи, хужаа, япон, хар, халтар, төлөг, шар өвөө нартай сууж хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдэд яагаад ч 2 иргэншлийн асуудал байж болохгүй. Харийн хүүхдүүд харийн хүүхдүүд л байх болно. Монголд огт хэрэггүй. Тэд нар ч монголд ирэхгүй. Хүүхнүүдийг чихдэж аваачаад суулгаагүй. Өөрсдөө л өвөрт нь гүйж орсон. Тэднийг бүү өмөөр.
2013-08-23
gggg:
Teneg hereg. Odoo yaaya gehev dee. Urheljn gadnii gar huluud turd garaad Mongol orniig mini tsulmuj duusaad odoo hunii naimaag tsetsegluulj Solongos Hytadiin iluudel erchuudiin asuudliig shiidej uguh gewj biagaa yum baina.
2013-08-22
Мөнхжаргал:
Баярцогт, Одонтуяа, Отгонбаяр мэтийн цусны хольцтой урвагчдийг төрөөс зайлуулах хэрэгтэй.
2013-08-22
alangoo:
Tiim shuu ene asuudal mash chuhal zuv gej bodoj bn Odoo tagt mash olon mongol humuus mongol ger bul gadaadad amdarch bn tedgeeriin ihenh in ter orondoo tursun huuheduud baidag ter huuheduudiig avahgui geh yumuu tegvel yamar haramsmaar yum be Yagaad 2 ulsiin ergen baij bolohgui gej Ene huuheduud bas tursun nutgaataa bas l irgen baih yostoi ene asuudal shiideh tag in bolson ENE SAID BAS HARJ,BODOJ L BAIGAA YUM BN AMJILT
2013-08-22
amaraa:
Zuv bn aa ene asuudliig shiideh l heregtei neeree l odoo tulgamdsan asuudal shuu dee negent l uchnuun mongol busguichuud olon baidag gadaad huntei suuchihsan tedgeeriin huuhediig tegeed avahgui geh yamarch arga baihgui shuu dee Tedniig nuhuruusuu salaad huuhedee daguulaad irehed avahgui geed yah yum be Erin 2 ulsiin ergen baihad yagaad bolohgui gej Manai ornoos busad oron bugd boldog Mongol ger buliin huuheduud hurtel gadaadad turuud ter huuhed tursun nutgiinhaa ergen baih l yostoi bolj baigaa baihgui yu ene sauudliig yah yum be ENE ASUUDAL YARIGDAH ASUUDAL MASH CHUHAL BOLOOD BAIGAA YAG TSAG IN BOLSON
2013-08-22
урт устэй ахар болт:
эм хун урт устэй ахар бодолтой гэж энэ байх даа
2013-08-22
mongol:
mongolchuudiin undesnii auilguibaidald ayultai medee bn, hoyordmol hariyalaliig huleen zuvhsuuruh uchirgui .
2013-08-22
₮₮₮₮₮:
Хангүг нарын хүний наймаа ч хэтэрлээ шүү. Кампучийн төр нь манайхаас л хамаагүй дээр. Иргэдээ хамгаалаад. Харин манай авилгачид Хангүүг ллруудын халаасан бүгд оржээээ
2013-08-22
Зочин:
Битгий ингэж туулширж бай номиу чи их мэдэгчийн дурд сэтгуулч нэртэй хоосон толгойнууд ард тумний тархийг угаах юм яагаад 2 иргэншилтэй болж болохгуй гэж тэгээд оор оронд ажилж амьдарч иргедээ яагэж чи гадаад хунтэй амьдарч байгаа чинь хох гэхуу. Наад захийн жижиг асуудал медехгуй байж 1 их эх оронч дур эсгэхээ болих болоогуй л юм байх даа зугээр л 5 толгой оюу толгойгоо хар даа болсон болоогуй мэдсэн медеегуй одоо овоо хэдэн ажилтай ноход ажилгуй болж байх шивдээ юмний учирийн олоогуй байж олон тумний сэтгэл зуйгээр тоглох чинь улс орно естой ногоо хоролж байгаа юм бишуу туруулж дуарсан хохооний ам холдно гедег л болох ви дээ
2013-08-22
nagii:
yanaa dotoodiinhoo ger bvlniin asuudlaa ihleed tsegtseliil daa
2013-08-22
Zochin:
Arai ch dee.Iim mulguu baij boloh uu.
2013-08-22
ЗОЧИН:
ОДОНТУЯА ГАЛЗУУРЧ БАЙГАА ТЭНЭГ АВГАЙ ДУУГАРАХААРАА ТЭНЭГ ЮМ ЯРИХ ЮМАА ЧААВААС. ӨӨРИЙН ҮР ХҮҮХЭД НЬ ГАДААД ХҮНТЭЙ СУУСАН ЮМ БГАА БИЗ. МОНГОЛ ШИГ ХҮН АМ ЦӨӨТЭЙ ОРОНД ТОХИРОХГҮЙ УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАЖ ҮНДЭСТЭН МӨХНӨ. ОДОО ЭНЭ ОЛОН ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДИЙГ ХАР. ДАРАА,,,,СОЛОНГОС, ТУРК, ТҮВД ГЭЭД ЦУВРАХ БАЙЛГҮЙ. ТЭНЭГ АМЬТАН ЗАЙЛ ДА. ЧАМД АШИГТАЙ БАЙХ Ч ЭХ ОРОНД АШИГГҮЙ.
2013-08-22
jkuklkll:
Odontuyag manai ger buliihen demjij sanalaa ugsun yum. jinhene DAISAN baijee.
2013-08-22
vvbfghg:
Mongol neeree ingej bolohgui sh dee. Ohidoo Solongos erchuud bool bolgon hudaldahig demjsen huuli boloh ni ee. Gehdee uunii ard tom akul Elbegdorj baigaa sh dee.
2013-08-22
Mongol zaluu:
2 irgenshiltei bolgoh n zov. Hunii nutagt zovj baigaa olon myangan emegteichuuded tom bolomj garch irne gesen ug. Ternees 2 irgenshiltei bolonguut bugd gadaadiin irgen bolchihno gej baihgui. Hamgiin gol n ediin zasagaa hurdan saijruulah heregtei tegej chadval hari ornii ber boloh busguichuudiin tsuvaa ayandaa alga boloh bolno.
2013-08-22
Унгар:
Наад зах нь Унгарт бол хоёр улсын иргэн байхыг зөвшөөрдөг. Үнэндээ ард иргэд нь олноороо гадаадад байдаг болохоор тэр.
2013-08-22
зочин:
үгүй байлгүй дээ арай ч дээ
2013-08-22
Bold:
Ээдээ манай энэ эрх баригчид гэгдээд ба гаа баячууд Монгол орны газар нутаг, байгалийн баялаг,эмс охидыг хүртэл Хятад Солонгосруу худалдаад дууслаа.Бид ямар азгүй хүмүүс вэ? Эх орныхоо андан бадралтыг биш,худалдаалгдан сүйрэхийг хараад л суж байх тавилантай ч төрөх гэж дээ!!!
2013-08-22
kkkkkkkkkkkkkk:
busgui hun bogino uhaantai gej. ooroosoo ehleerei
2013-08-22
zochin:
ta nar xox chin AN iig congocon ta nariin xox ni za neg medxed mongol uls ter chigten xuzaagijn bolcon biz dee
2013-08-22
Замбуулин:
Энэ гишүүн авгай үүнээс илүүг бодож санаачлах чадвар дутуу нь илэрхий. Монголынхоо траншейны хүүхдүүдийн талаар санаа зовохын оронд, Солонгосчуудын үрудам залгах, Монголыг эрлийзжүүлэх бодлого ярьж санаж суудаг тэнэг авгай вэ? Хийх юм олдохгүй байвал, зүгээр л төрхөмд нь буцаа.
2013-08-22
ddddddddd:
Odontuya gihshuun Hytadiin erliiz yum uu????????????
2013-08-22
ловор:
Хятад цустай хүн хятад л санаа гаргаж дээ.тэр эрдэнээ сайд нь юм хэлдэгүйл юм бх даа
2013-08-22
Зайлуул:
Энэ авгай зайлуул хэрээрээ бодоод ярьж байгаа нь нэг иймэрхүү байдаг байх.
2013-08-22
Хохь нээ:
Тэнэг удирдагч тэр эргуу гишуунтэй Монголчууд хохь нээ! Танайд очихдоо Корей аэролайнст суугаал, Сонжин грандад буугаал, 12 той охин Шаагаал. !!! Хохь нээ
2013-08-22
зочин:
одонтуяа чи өөрөөл сологос руугаа зайл
2013-08-22
eejmod:
Odontuya egch duu hamaatand sadandaa zoriulsan huuli sanaachilj bn!!! Austriad ednihen zond bdag shdee tedendee zoriulj bgaan biz
2013-08-22
Zov sanaa bainoo:
Odontuyagiintosliig demjinee
2013-08-22
jjuj:
уул н ихл дажгүй аниа харагдаад байдаг байсан, одоо харахаар шулам шиг харагдаад бөөлжис хүргээд байншүү, өөдгүй хүн юмдаа та, би лав эмээ, ээж, эгч, охин дүү, найзаа, эргэн тойрны бүх эмэгтэйчүүдээ харамалчихлаа, хайралчихлаа таниас
2013-08-22
ene ih buruu:
ene bol geopolitics iin uudnees mash buruu zuil sh dee. Chinanuud saya Lhas ruu irgedee hamgaalna gej tseteg oruulsan oros bas irgedee hamgaalna gej Gurj ruu tsereg oruulsan. manaih davhar irgenshliig zuvshuurvul Hyatad irgedee hamgaalna gesen neriin dor tsereg oruulbal hetsuudne. iimd sain bodoh heregtei
2013-08-22
ghdgf:
өө за хайртай бүхнийг минь чи авах нь уу, ямар аймшигийн алмас вэ, хуцваа чи муу, чи, чиний охид Монгол төрд хэрэгтэй л байсиймдаа, гэхдээ ашгүй чамайг эртхэн ингэж таньдаг нь яасан саян юмб, одоо чамаар Монгол харчуул дутахгүй, зайл тэр Ханкукруугаа....
2013-08-22
zochin:
araichdee xelex ug alga
2013-08-22
иргэн:
Сайхан дүртэй санаа муутай шумнас байна
2013-08-22
иргэн:
энэ мэт төрийн эсрэг, үндэстний эсрэг юм хийдэг, улсын аюулгүй байдалд шууд заналхийлж буй дайснуудыг эргэн татдаг хууль хэн нэг гишүүн нь санаачлан өргөн барихыг хүсэе
2013-08-22
VVVF:
MONEY MONEY MONEY
2013-08-22
xzxc:
shijigiin avgai, baliar chugants, ooroo ochij sadarlaasai bi hen ch baisan Mongol emegteideel xairtai, muu novshiin em mini helchihii chamd
2013-08-22
иргэн:
Монголд хүн ам хэрэгтэй байгаа, төр ч мөн хүн амаа өсгөх бодлогыг баримтлан янз бүрийн хөшүүрэг хэрэглэж байгаа энэ цаг үед УИХ-д суудал бөглөөд сууж байгаа эрхэм гишүүн энэ мэт адгуусны санаа өвөрлөөд гүйж явааг хараад сэтгэл гутаж огиудас хүрч байна
2013-08-22
zevuu xursen negen:
ene hatagtai ooriinhoo ohidoo Korea-n ersed ogvol taarna, ooroo ch ochij emsiinh n dutuug nohoh iig xusie
2013-08-22
zochin:
Co erchuud davhar irgenshiltei huuhdeeree damjuulan gazar nutgiig maani avah ni dee
2013-08-22
zochin:
Ene avgai uuruu solongos tariachniihaa oimsiig ugaahaar ohiduudtaigaa ywbal taarna,,, eh Hun tur bariltsaj bgaa gehed itgemeergui Hun bn. iim funny garuudaas salah ymsan. uuruu zailval taarna, eneniihee hariud uchnuun beleg selt , mungu avaa biz, uuriinhuu
2013-08-22
fffff:
Монголын эрх баригчид өөрийн улсад өөрийн иргэдийн үгийг сонсож бус, харин гадаад улсад, гадаад эзэнтэй байгуулагуудын санаачлагаар, гадаадад очиж үүрэг амлалт авсны үр дүн
2013-08-22
ffff:
Odontuya gishuun Umnud Solongosiin iluudel erchuudiin asuudliig shiidej uguh ni ee. Solongosiin tuuhend ner ni uldene ee
2013-08-22
kkkkkkkkkkkkkkk:
emegtei humuusee gej . Mashin baridag shigee tur barih yumdaa
2013-08-22
bolor:
UHAAN muutai teneguud hezeed tenegeeree duusah yum daa chaavaas gej.......
2013-08-22