Майк Тайсон амиа хорлохыг хүсч байжээ

img

  Дэлхийн супер хүнд жингийн боксын аварга Майк Тайсон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж амиа егүүтгэхийг завдаж байснаа хэлжээ.

“Би охиноо нас барсны дараа амиа хорлохыг хүссэн. Шөнө бүр тунг нь хэтрүүлж байлаа. Зүгээр л аймшиг байсан. Үүнийхээ дараа өглөө яаж сэрээд байсандаа итгэдэггүй” гэжээ. Тэрбээр одоо боксчдын промоутероор ажиллаж байгаа юм. Хэвлэлийн хурал дээр Тайсон “Би хэзээ ч боксчдын шагналаас хувь авна гэхгүй. Бусдаас өөр байна” гэжээ.

Майк саяхан Гэри Жонастай хамтран компани байгуулж  “Iron Mike Production” хэмээн нэрлэсэн юм. Энэ сарын 23-нд цолтой хоёр боксын шоу тэмцээн АНУ-д болох юм. Майк Тайсон шоуны промоутероор ажиллана.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ