Дахиад л Жизель Бундхен

img

  Америкийн “Форбс” сэтгүүл дэлхийн хамгийн өндөр өртөгтэй моделиудын рейтингийг гаргажээ. Сэтгүүл загвар өмсөгчдийн өнгөрсөн оны зургадугаар сараас энэ оны

зургадугаар сар хүртэлх орлогыг тооцож дээрх жагсаалтыг гаргасан байна.

Рейтингийг Бразилийн супер модель 42 сая ам.доллараар тэргүүлсэн бөгөөд түүний нөхөр Америкийн хөлбөмбөгчин Том Брэдийн орлогыг тооцоогүй  аж. Удаах байрт Австралийн үзэсгэлэнт бүсгүй Миранда Керр 7,2, Бразилийн бас нэгэн супер модель Андриана Лима зургаан сая ам.доллараар эхний гуравт оржээ.

Тэдний дараа Британийн супер модель  Кейт Мосс, Хятады Лю Вэнь, Америкийн Хилари Рода, Кэролин Мерфи, Пуэрто-Рикагийн Жоан Смоллс, Өмнөд Африкийн Кэндис Свейнпол, Нидерландын Лара Стоун нар бичигдсэн байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ