Болив улсад газар хөдлөлт боллоо

img

Өчигдөр Өмнөд Америкийн Болив улсад 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төв цэг Болив улсын зүүн өмнөд хэсэгт Санта Ана хэмээх газраас 185 км-ийн зайд, газрын гүнд 530 км-т хөдөлжээ. Одоогоор хохирлын тухай мэдээлэл хараахан ирээгүй байна. Ямартай ч энэхүү газар хөдлөлтийн чичиргээ 350 км-ийн зайтай орших нийслэл Ла Паз хотноо мэдрэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ