Жон Ленноныг хувилна

img

Канадын шүдний эмч Майкл Жук домогт “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноны шүдийг Лондоны дуудлага худалдаанаас 31 мянган ам.доллараар хоёр жилийн өмнө худалдана авчээ.

Тэрбээр генийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Жон Ленноны кодыг бүрэн тайлна гэж найдаж байгаа аж. Майкл Жук “Хэрвээ эрдэмтэд мамонтыг хувилж чадна гэж байгаа бол удахгүй хүнийг ч хувилах болно. Жон Леннон дараагийнх нь болно” гэжээ.

Хөгжим судлаачид Жон Леннон 1960-аад оны сүүлээр гэрийн үйлчлэгчдээ авахуулсан шүдээ өгч охиндоо өгөхийг хүсчээ. Мэдээж, гэрийн үйлчлэгчийнх нь охин “Битлз”-ийн шүтэн бишрэгч байсан аж. Дараа нь энэ шүд рок-хөгжимчдийн эд цуглуулагчийн гарт шилжиж хожим дуудлага худалдаанд оруулжээ.

Ленноны шүд шарлаж муудсан ч Наполеон, Ньютон нарын шүднээс  ч илүү өндөр үнэ хүрч дуудлага худалдаанд дээд амжилт тогтоосон юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ