Жон Кеннедигийн “үнэр” худалдаанд гарлаа

img

  АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн түрхэх дуртай байсан сүрчиг  “Eight & Bob” дахин худалдаанд гарлаа.  Одоогоор зөвхөн тусгай тасагт худалдаж байгаа ч түүнийг нас барсан өдөр болох 11 дүгээр сарын 22-нд өргөн сүлжээгээр тараах аж. “Eight & Bob” 100 мг нь 195 ам.долларын үнэтэй. Сүрчгийг Дэлхийн хоёрдугаар дайны үед анх үйлдвэрлэж байжээ. Сүрчигний орцыг одоо хүртэл нууцалдаг. Кеннеди 1937 онд Францад оюутан байхдаа Альбер Фук гэх орон нутгийн нэгэн иргэнээс нэг ширхгийг авсан бөгөөд хожим Америкт эргэж ирээд наймыг нэмж захиалахдаа дүү Бобдоо  бас нэгийг гэсэн нь сүрчигний нэрийг бий болгосон юм. 1939 онд “Eight & Bob” сүрчгийн эзэн автомашины ослооо нас барж түүний зөвлөх Филипп дайнаас болж үр ашигтай ажиллуулж чадаагүй байна. Харин одоо Фукийн гэр бүл ийнхүү сэргээж худалдаанд гаргаж байгаа аж.   Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ