“Битлз-2”-ыг байгуулна

img

“Битлз”-ийн  шүтэн бишрэгчдэд хэр таалагдахыг мэдэхгүй ч Ливерпулийн дөрвөн залуугийн үр сад “Битлз-2”-ыг байгуулах тухай ярьж эхэлжээ.

Энэ тухай Пол Маккартнигийн хүү Жеймс Маккартни “Би хувьдаа хамтлаг байгуулна гэвэл баяртай байх болно. Зак (Ринго Старрын хүү)  хүсэх байх. Жейсон ч (Рингогийн бас нэг хүү) татгалзахгүй байх. Шон (Ленноны хүү) бэлэн байх шиг байсан. Мөн Дхани (Харрисоны хүү) татгалзахгүй. Би мэдээж за шүү дээ. Бид энэ сэдвээр ярилцаж үзсэн. Гэхдээ дэлгэрэнгүй биш. Амьдралд хэрэгжихэд болохгүй юмгүй. Наад зах нь би итгэлтэй байна. Бурхны тусламжтайгаар, нөхцөл бололцоо бүрдвэл болохгүй юм байхгүй” гэжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ