
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь /БНБУ/ Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Хоёр улсын Засгийн газар газар хоорондын комиссыг монголын талаас Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн дэд сайд Александр Сергеевич Огородников нар тэргүүлж байгаа юм.Тус комиссын хуралдааны үеэр хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, улмаар хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг Беларусь Улстай явуулах эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ болгож Комиссын хуралдааны протоколд хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа.
Протоколд тусгагдснаар, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, Монгол Улсад нийлүүлдэг хөнгөн үйлдэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын чиглэлээр норм, дүрэм боловсруулах, аж үйлдвэрийн машин механизм нийлүүлэх, угсралтын хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ