
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 42 хэлцэл хийгдэж, 71789 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр энгийн болон багцын арилжаагаар нийтдээ 3 тэрбум 18 сая 70900 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс 17 компанийн үнэт цаас энгийн арилжаагаар тэрбум 101 сая 160 мянга 900 төгрөгөөр арилжигджээ.
ТОП-20 индекс пүрэв гарагийн байдлаар 13683.38 нэгж болон өмнөх өдрөөсөөр 6.84 хувиар буюу 0.05 хувиар өссөн байна. Энэ өдөр “Зоос гоёл” ХК-ийн үнэт цааш хамгийн их буюу 15 хувиар буурсан бол “Баянхайрхан” ХК-ийнх 15 хувиар өсчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ