Хэмжил зүйг олон улсын түвшинд хөгжүүлэх боломж нээгдэв
Монгол улс,энэ сард “Жин ба хэмжүүрийн олон улсын ерөнхий бага хурал” (CGPM)-д сурвалжлагч гишүүнээр нэгдэн оржээ. Ингэснээр хэмжил зүйн салбарыг олон улсын түвшинд хөгжүүлэх боломж нээгдэж буй аж. Тодруулбал Хэмжлийн нэгжийн үндэсний эталонууд болон Үндэсний хэмжил зүйн институтүүдээс олгож байгаа шалгалт тохируулгын болон хэмжлийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (CIPMMRA)-т гарын үсэг зурах, нэгдэн орох боломж нээгдсэн байна.
CIPMMRA-д нэгдэн орох үйл ажиллагаа ирэх 10 дугаар сард Франц улсын Париж хотноо болох бөгөөд уг хэлэлцээрт манай улсын Хэмжил зүйн төв байгууллага болох Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга гарын үсэг зурах юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ