Энэ жил 31 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ

img

  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн унаагаар тээвэрлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамжийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн сургуулиуд сурагчдаа нэгдсэн унаагаар тээвэрлэж эхэлсэн. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчдын нэгдсэн автобусны үйлчилгээний талаар нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Н.Болдбаатараас тодрууллаа. .

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахтай холбогдуулан сургуулийн сурагчдыг автобусаар тээвэрлэдэг болсон. Шинэ хичээлийн жилд энэ ажил үргэлжлэх үү,  хичнээн сургууль хамрагдах  вэ? -Энэ хичээлийн жилд нийслэлийн 5 дүүргийн 31 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ. Нийслэлийн Боловсролын газарт ирсэн судалгаагаар нийт 97 автобусаар 2 997 сурагч үйлчлүүлнэ гэсэн урьдчилсан дүн байна. Замын хэт ачаалал ихтэй бүсэд байрладаг 1-р сургууль, “Сант” сургуулиуд өнгөрсөн жил сурагчдын автобус явуулалгүй хичээлийн жил дуусгасан. Харин энэ хичээлийн жилээс сурагчдын автобусаар үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн байдлаар манай газарт сурагчдаа автобусаар зөөх Ерөнхий боловсролын 30 сургуулийн хүсэлт ирсэн. Бид хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудад нь хүргэсэн байгаа.

.

-Сургуулийн автобусны хүрэлцээ, төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? - Сургууль бүр харилцан адилгүй, сурагчдынхаа тооноос хамаараад хичнээн автобус явуулахаа шийддэг. Төлбөрийн хувьд хувийн хэвшлийн сургуулиуд сургалтын төлбөртөө шингээдэг бол зарим сургуулиуд эцэг эхчүүдтэй харилцан тохиролцож, сар бүр авдаг. Энэ нь сургуулийн дотоод асуудлаар шийдэгдэх асуудал юм. Хичээлийн жил эхэлсний дараагаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд сурагчдын автобусаар үйлчлэх сургуулиуд нэмэгдэнэ.

.

-Сурагчдын автобусаар үйлчлэх шаардлагатай боловч хэрэгжүүлэхгүй байгаа сургуулиудад ямар арга хэмжээ авах вэ? -Нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр албан даалгавар гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс ерөнхий боловсрол, их дээд сургуулиудын захирлуудад хүргүүлсэн. Албан даалгаварт 2013 оны 8-р сарын 25-аас эхлэн сургуулийн   сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэх үүргийг өгсөн байгаа. Захирамжийн заалтыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан албан тушаалтнуудад холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно. Сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэснээр  сургуулийн орчинд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний түгжрэл багасах, цаг хэмнэх ач холбогдолтойгоос гадна эдийн засагт ч үр ашигтай юм.

. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

золоо:
монгол яаж хөгжинө дөө
2013-10-14
tuzaaa:
Zahiin horoolliin huuhduud hicheeldee yvahdaa dor hayj2,3n buudal gazraas surguuli ruugaa yvdag shde uvliin huitend huuhduud daarch beereed Tom ovriin autobusnuud huuhduudiig avahgui buudliinhaa naana tsaana zogsdog.Zahiin surguuliudad iim autobusiig yvuulah heregtei.Zarim humuus bas het amidralaas tasarzan bga ym bishu,door setgegdel bichsen nuhduud aaaaaaaaa.
2013-08-23
zochin:
etseg ehchvvd ni alhaad hvrgeed ogchij chadhaargvi boltloo targaltsan yumuu zalhuu ni dendej dee. tervvhen ter hoorond mashina asaalgvi baiwal bas tsewer agaart nemertei bas ooriinh ni ervvl mendeed ch dustai shvv dee uul ni
2013-08-22
zochin:
awtoobuus l geh yum dvvreg dvreg horoo horoonihoo surguild yawuulna gedeg biz dee. horoo dvvrgiinhee surguild yawaj baigaa hvvhdvvd awtobus yamar heregtei yum hed alhamiin zaid
2013-08-22
bbbbbbb:
hogiin mikrogoo zoogood baihda yaheb de
2013-08-22