УИХ-ын дарга бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

img

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр УИХ, Засгийн газраас дэмжсэн төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн урагшилж байгаатай танилцав. Энэхүү бүтээн байгуулалтай танилцах ажлын хэсэгт Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Одонтуяа, Х.Болорчулуун болон нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм.

6

Энэ үеэр шинээр баригдаж буй Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын барилгажилтын үйл ажиллагаа, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Батлан хамгаалах их сургуулийн хойд талд байх  гэр хорооллын дахин төлөвлөлт, шинээр баригдаж буй орон сууцны зарим хорооллын барилгажуулалт, автозам, дэд бүтцийн ажлын явц байдалтай танилцсан. Мөн Ерөнхий боловсролын 49 дүгээр  сургуулийн бохирын асуудлыг шинэ технологи ашиглан шийдвэрлэсэнтэй танилцав. Уг шинэ технологийг ашиглаж эхэлснээр гаднаа бие засах газартай дунд сургуулиудын асуудлыг шийдвэрлэх боломжтой болох аж.

6

Энэ өдрийн танилцах ажлын нэгээхэн хэсэг нь Эрэл группын дайрганы, асфальтын, тоосгоны үйлдвэр байсан. Түүнчлэн Буянт-Ухаа дахь шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллын цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн ажил болон шинээр баригдаж буй төрөх эмнэлгийн ажилтай тус тус танилцлаа. Цэвэрлэх байгууламжийн ажил хэвийн үргэлжилж байгаа бол дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн гэнэ. Харин төрөх эмнэлгийн хувьд дэд бүтэцгүй хэмээн ажлаа удааж байсан бол одоо дэд бүтцийг нь шийдчихээд байхад барилгын ажлаа үргэлжлүүлэхгүй байгаа нь буруу хэмээн зэмлүүлсэн юм.

6

Ажлын хэсгийнхэн мөн “Премиум конкрит” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэртэй танилцсан. Энэ үеэр тус компанийнхан үндэсний үйлдвэрлэгчдээ төрөөс дэмждэг бодлого баримтлахыг хүссэн. Учир нь Хятад, Солонгос хөрөнгө оруулалттай компаниуд бетон зуурмагаа өөрсдийнхөө үйлдвэрлэгчдээс л авах гээд байх юм хэмээн учирлаж байв.

6

Өнгөрөгч долоо хоногийн эхээр “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийн үеэр хотын дарга Э.Бат-Үүл Буянт-Ухаа автозамын бүтээн байгуулалтын ажилд саад учруулсан Нисэхийн цагаан хаалгыг нураах тухай өгүүлсэн. Гэвч НИТХ-ээс нураахыг зөвшөөрөөгүй тул авто замыг Нисэхийн цагаан хаалганы урдуур болон хойгуур хоёр урсгалыг гаргахаар шийдвэрлэсэн байлаа. Гэхдээ энэ нь зам барилгын ажлыг муухай харагдуулаад байна хэмээн хотын дарга  өгүүлсэн юм.

6

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
xeel xaxuuliin ezed
2013-08-23
hhhhhhhhhh:
Hamgaalagch ni hen um be? Daqrga ni hen um be?
2013-08-23
choloot:
xaana bnaa tanii nogoo yariad bsan mundag shudraga yumnuud dargiin suudal avaal bygdii ni martaa yu? ganxyag erdene altai ta xed uul ovoo zov bsan dargiin suudliin toloo xudlaa show xiij bjee
2013-08-23
khotyn irgen:
ter tsagaan khaalga er ni yamar khereg baina aa. nuraa nuraa
2013-08-22
xotiin irged:
Ter nisexiin tsagaan xaalgiig nuraagaachee muusain kommunistuudaas asuux xereggui
2013-08-22
Zov zov:
Amjilt . Ingej hyalt tavij irgediinhee tolooo setgel zovinon bgaaa taalagdaj bn amjilt
2013-08-22
Zotcin:
Ih huraliin darga ooriinhoo ajiliig hiihgui yu be
2013-08-22