С.Ганбаатар гишүүн Ерөнхий сайдад захидал хүргүүлэв
Оюутолгой ХХК-тай холбоотой асуудлаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахалж байгаа. Тэрбээр өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Оюутолгой компанид дараах захидлыг илгээжээ.
1
Уг нээлттэй захидалд “Монгол Улсын Засгийн газар Оюутолгой ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилттэй холбогдсон гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цадагдаж байгаа олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллүүдийг тодорхой болгон энэ талаар баримталж буй байр сууриа илэрхийлж, нэгдсэн нэг зөв ойлголттой болгох шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэ ордын Техник эдийн засгийн үндэслэлд /ТЭЗҮ/ 58 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг дагалдах обьектуудын хамт барьж байгуулахад 5.0 тэрбум 124.0 сая (ХО-ийн гэрээний 9.5-р зүйлд 4.0 орчим тэрбум гэж заасан) ам.долларын мөнгөн хөрөнгө шаардлагатай гэж албан ёсоор баталж, ТЭЗҮ-ийг Монголын Эрдэс баялгийн зөвлөл засвартайгаар хүлээн авсан. ТЭЗҮ-д тусгагдсан Хөрөнгө оруулалтын нийт дүн 5124 сая ам.доллар.
1
Үүнээс: /ам.доллар/
1. Ил уурхай 278 сая.
2. Далд уурхай 1512 сая.
3. Дэд бүтэц 646 сая.
4. Баяжуулах үйлдвэр 832 сая.
5. Цахилгаан станц 460 сая.
6. Шууд бус зардлууд 228 сая.
7. Эзэмшигчдийн зардал 176 сая. Энэ нь ХО-ын нийт дүнд 3.4 хувь.
8. Хаягдлын аж ахуй 261 сая.
9. Валютын ханш ба тооцоолоогүй зардал 438 сая. Энэ нь ХО-ын нийт дүнд 8.5 хувь.
10. Зардлын болзошгүй өсөлт 293сая. Энэ нь ХО-ын нийт дүнд 5.7 хувь.
11. Байгал орчин ба хаалтын зардал 2 сая.
Эзэмшигчдийн зардал, валютын ханш ба тооцоолоогүй зардал, зардлын болзошгүй өсөлтийн нийлбэр дүн 907 сая доллар нь ХО-ын нийт дүнд 17.7 хувь эзэлж байхад Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ойлголт байх ёсгүй.
1
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 33.1.2 ба 33.2,3,4-р заалтуудыг үндэслэн Засгийн газарт дараах асуулгыг тавьж байна. Үүнд, Хөрөнгө оруулалтын нийт хэмжээг Гэрээнд 4.0 тэрбум ам.доллар., ТЭЗҮ-д 5.0 тэрбум 124.0 сая ам.доллар гэж тусгасны аль тоог баримтлахаа Засгийн газар тодруулна уу?
1
Гэрээ, түүний зүйл, заалтууд ордын ашиглалтын (30 ба 70 жил) нийт хугацаанд Монгол улсын хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөгдөж, үйлчлэхээр заасан байгаа юм.
Хүндэтгэсэн, Улсын Их хурлын гишүүн С.ГАНБААТАР” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ