
Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц живсэн байна. Тус онгоц Өмнөд Хятадын тэнгист Малайзаас Хятад руу ачаа ачиж явсан байна.
Хөлөг онгоц даваа гаригт аюулын дохио илгээж эхэлсэн ба энэ дохиог авсан хамгийн ойрхон явсан хөлөг онгоцууд ирж далайчдыг аварсан байна.
Мьянмарын хөлөг онгоц живж буй хөлөг онгоцонд хамгийн ойр явсан гэнэ. Тэд ирж хөлгийн гишүүд болох 14 далайчныг аварсан ажээ.
Харамсалтай нь хөлгийн гишүүд болох 7 далайчныг одоо болтол аврагчид олоогүй байна. 15000 тоннын ачаа тээвэрлэж явсан онгоц юуны учраас осолдсон талаархи шалтгааныг одоохондоо тодруулаагүй байгаа гэнэ.
Ямартай ч гадны халдлагаас энэхүү осол болоогүй гэнэ.Хонконгийн хоёр нисдэг тэрэг, долоон хөлөг онгоцны бүрэлдэхүүнтэй аврах ангийнхан осол болсон газар яаралтай ирж сураггүй байгаа далайчдыг эрэн хайж эхэлсэн байна.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ