"Нарантуул" шатаж байна
"Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг хэсэг буюу битүү дээвэртэй захад өглөө 06.10 цагт гал гарчээ. Энэ үед махны худалдаа эрхэлдэг худалдаачид зах дотроо байжээ.
Учир нь Нарантуул худалдааны төвийн түрээслэгчид тус захын зүүн талын авто зогсоолоор дамжуулан Дүнжингарав худалдааны төвтэй холбосон зам тавих гэж байгааг эсэргүүцэж, ээлжээр зах дотроо хонож байгаа юм.
Тэдний хэлж байгаагаар дотроос ямар гал гараагүй бөгөөд гадаа юм буулгаж байгаа мэт чимээ гарч байснаа гал гарч эхэлсэн гэнэ. Түүнээс гадна захын худалдаачид энэ бол санаатай хийсэн үйлдэл Нарантуулынхныг Дүнжингарав худалдааны төв рүү оруулах гэсэн бодлого хэмээн ярьж байсан юм. Гал гарснаас хойш гал сөнөөгчид худалдааны төв рүү хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна. Учир нь шатсан хүнсний зах дотор цайны газар олноор үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор хийн баллонууд нь дэлбэрч байна. Хүнсний зах дотор хүнснээс гадна гоо сайхны бараа бүтээгдэхүүн, үсчин, гоо сайхан, хувцас засвар зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг байсан. Түрээслэгчдийн хувьд өглөөнөөс хойш захын гадаа цуглараад байна. Одоогоор галыг бүрэн унтраагаагүй байгаа бөгөөд галын машинууд нэмж ирсээр байна.
6
Д.Цэцэг
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ