
Өнгөрсөн тавдугаар сард 46 настай Н.Довчинсүрэн гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү болох таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан. Баянзүрх дүүргийн 11 хороонд болсон уг хэргийг тухайн үед хүүд түргэн тусламж үзүүлсэн Яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч П.Батсүх олон нийтэд ил болгож байсан билээ.
Тэгвэл төрсөн хүүгээ хэрцгийгээр гэмтээсэн түүнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн билээ. Харин өнөөдөр 13.00 цагт түүнийг шүүх хурал нь болох гэж байна. Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, өмгөөлөгчөөр З.Оюундэлгэр, хохирогчоор О.Болормаа нар оролцоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ