Цэрэг Брэдли эмэгтэй хүн болж хувирлаа
“Викиликс” сайтын мэдээлэгч гэгдэн 35 жилийн хорих ялаар шийтгүүлсэн цэрэг Брэдли Мэннин Форт-Ливенуорте шоронгийнхны мухардалд орууллаа. Тэрбээр “Миний амьдралд шинэ эрин эхэлж байна. Бүх хүн мэдээсэй. Би бол Челси Мэннин. Эмэгтэй хүн. Гормоны эмчилгээ яаралтай хийлгэхийг хүсч байна” гэжээ.
Канзас дахь дээр дурдсан шоронд цэргийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог бөгөөд сэтгэл зүйчтэй байдаг ч гормоны өөрчлөлттэй холбоотой ямар нэг эмчилгээ хийх бэлтгэлгүй байж. Хэрвээ Мэннин ийм эмчилгээ хийлгэхийг хүсч байгаа бол иргэний шоронд шилжих шаардлагатай гэж шоронгийн дарга хэлсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ