Цусны өдөрлөг болж байна

img

Өнөөдөр цусаа хандивлах үндэсний өдөрлөг нийслэл хотод болж байна. Энэхүү аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сайн үйлс дэлгэрүүлэгч залуус ТББ хамтран зохион байгуулж байгаа юм. Өдөрлөг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 08.00 цагаас эхэлсэн юм.
Дашрамд дурдахад та цусаа өгөхийн өмнө биеэ бэлдэх хэрэгтэй. Хоёр хоногийн өмнөөс согтууруулах ундаа уулгүй, бүтэн нойртой хоносон байх ёстой. Мөн өөх тостой хоол идэх ёсгүй. Мөн сүү болон сүүтэй цай уух хэрэггүй. Цусаа өгөхийн өмнө шингэн зүйл сайтар уух хэрэгтэй юм. Мөн жирэмсэн, өмнө нь шарлаж байсан, элэгний В, С вирустэй, эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэж байгаа бол цусаа өгч болохгүй юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хэдэн цаг хүртэл үргэлжлэх юм бол. орой ажлаа тараа цусаа өгөх юмсан
2013-08-23
Мэдээлэгч:
Вампирууд гадуур нь эргэлдээд байна лээ
2013-08-23